МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2024.05.06
Орон нутгийн хөгжил

Малын үүлдэр угсааг сайжруулах чиглэлээр Сэлэнгийн герефорд хэмээх мах сүүний үүлдрийн өсвөр бухнуудыг сум бүрт хуваарилсан

Малын үүлдэр угсааг сайжруулах чиглэлээр Сэлэнгийн герефорд хэмээх мах сүүний үүлдрийн өсвөр бухнуудыг сум бүрт хуваарилсан билээ.

Энэ жилээс эхний төлүүдээ хүлээн авч, харваас биерхүү цагаан толгойтой тугалнууд Тариалан сумын Хархираа багийн малчин З.Бадрахын хотонд байгаатай таарлаа.
Ашиг шим арвинтай, эзэн малчныхаа хайрыг татах ийм төлүүд энэ хавраас эхлэн Увсын хөдөөд бэлчиж эхлэх нь. Ирэх жилүүдэд улам бүр олон болж, өсөн үржихийн ерөөл тавья.

ШИНЭ МЭДЭЭ