2024.03.22
Хууль, эрх зүй
Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийг хэлэлцлээ
Монгол Улсын Их Хурлын 2024 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн /2024.03.22/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх, эсэхийг хэлэлцлээ.
Хууль санаачлагчийн илтгэлдээ Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил, 1997 онд батлагдсан дээрх хуулийг зургаан удаа нэмэлт, өөрчлөлт оруулснаас өөрөөр шинэчлэн сайжруулалгүй явж ирсэн нь иргэд, олон нийтийн шүүмжлэлийг дагуулж, бухимдлыг төрүүлэхийн сацуу тухайн институцийн нэр хүнд, үйл ажиллагаанд нөлөөлөх, улс төржүүлэх, Үндсэн хуулийн үзэл баримтлалыг гажуудуулах сөрөг үр дагаварыг дагуулж болзошгүй байгааг онцолсон юм.
Хуулийн төслийг хэлэлцэх, эсэх талаарх Хууль зүйн байнгын хорооны санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж танилцуулав.