МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Эрдэнэт үйлдвэрийн экспортлох зэсийн баяжмалын 10 орчим хувийг биржээр арилжихаар төлөвлөж байна
2024.03.20
Эдийн засаг, Худалдаа

Эрдэнэт үйлдвэрийн экспортлох зэсийн баяжмалын 10 орчим хувийг биржээр арилжихаар төлөвлөж байна

УУХҮ-ийн яамнаас санаачлан Монгол Улсаас зэсийн баяжмал импортлох сонирхолтой аж ахуйн нэгжүүдийг урьж, уул уурхайн бүтээгдэхүүний биржээр зэсийн баяжмал арилжаалах үйл ажиллагааг сурталчлах арга хэмжээг зохион байгууллаа.

Арга хэмжээнд БНХАУ, ОХУ, АНУ, Англи, БНСУ, Вьетнам, Герман, Сингапур, Чех, Серби зэрэг 10 гаруй улсын 200 орчим компани, иргэн танхим болон цахим хэлбэрээр оролцлоо. 2023.06.30-ны өдрөөс Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хэрэгжиж эхэлсэн. Нүүрсний биржийн арилжааг яг энэ процессын дагуу амжилттай хэрэгжүүлсний үр дүнд 2023 онд МУ-ын нийт экспортолсон нүүрсний 30 гаруй хувийг биржээр ил тод, шударга зарчмаар арилжсан. Биржийн арилжааны үр дүнд нүүрсний экспортын гэрээний үнийг 80-160% хувиар өсгөж, экспорт нэмэгдэж, улсын төсөв болон эдийн засагт олон эерэг нөлөөлөл үзүүлсэн.

undefined

Өнгөрсөн оны мөн үед биднийг нүүрсний арилжаагаа эхлүүлээд явж байхад олон ч сөрөг мэдээ, эсэргүүцэл явсан. Бид амжилттай даван туулж зорилгоо биелүүлж чадсан тул өнөөдөр зэсийн баяжмалаа биржээр арилжаалах итгэл төгс ажилдаа ороод явж байна.
Бодитой үр дүнтэй ажил болсонд МУ-ын Засгийн газар, иргэд, салбарын хамт олон талархалтай, дэмжлэгтэй байгаа учир ажил ч урагштай байна.

Эхний ээлжинд бид Эрдэнэт үйлдвэрийн 2024 онд экспортлох зэсийн баяжмалын 10 орчим хувийг биржээр арилжихаар төлөвлөж байна.
Өнөөдрийн хэлэлцүүлэгт олон улсаас оролцогч оролцож байгаа нь манай уул уурхайн бүтээгдэхүүний эрэлт хэр их, бидэнтэй хамтран ажиллах сонирхол хэр өндөр байгааг харуулж байгаа юм.

undefined

Биржийн арилжааг дэмжсэнээр уул уурхайн бүтээгдэхүүний экспорт тойрсон олон сөрөг асуудлыг шийдвэрлэж , үнийг бодитой тогтоож, МУ-д орж ирэх  өгөөжийг нэмэгдүүлж, эдийн засагт өндөр үр ашиг авч ирнэ гэдэгт итгэлтэй байнаа.

ШИНЭ МЭДЭЭ