2024.02.16
Улстөр
Н.Алтанхуяг: Би үг хэлэх эрх чөлөөтэйгөө үлдсэн
Энэ удаагийн 76 гишүүнтэй "отгон" парламентад, хатуухан үг хэлж, алдаа, оноо, гарц шийдэлтэй нь байр сууриа илэрхийлдэг гишүүд тун цөөн бий. Тэдний нэг нь Монгол Улсын 27 дахь Ерөнхий сайд, Тэргүүн шадар сайд, Ардчилсан намын дарга зэрэг албан тушаалуудыг шат дараалан хашиж явсан, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг.
Ихэвчлэн Монгол Улсын төсвийг буруу зарцуулж байгаа талаар, Ирээдүй өв санг хэрхэн идэж байгаа тухай, Төсвийн тогтворжуулалтын сангаар төсвийн цоорхой нөхөж байгаа талаар бодлогын асуудлыг шүүмжилдэг. Тэрээр УИХ-ын чуулганы танхимд тоо, баримтыг худал мэдээлж буйд шүүмжлэлтэй хандаж, иргэдэд үнэн зөв мэдээлэл хүргэхээр Ерөнхий сайдад Төсвийн тогтвортой байдлын тухай хууль, Ирээдүйн өв сангийн тухай хуулийн талаар дэлгэрэнгүй АСУУЛГА тавьж, асуулгын хариугаа шаардсаар байгаа.
Түүнчлэн энэ намрын чуулганаар хэлэлцсэн Хөрөнгө оруулалтын тухай хууль нэлээн дуулиан, шуугиан дагуулж, “D-Өргөдөл” цахим системээр 100 мянга гаруй иргэн, газрыг гадаадын иргэн 100 жилээр ашиглах, эзэмшихийг цуцлахыг дэмжиж саналаа өгсөн. Тус хуулийн төслийг эсэргүүцэж буй гишүүдийн нэг нь Н.Алтанхуяг гишүүн. Тэрээр хуульд өөрчлөлт оруулах нь буруу биш, сайжирч, шинэчлэгдэх ёстой. Харин Хөрөнгө оруулалтын хууль нэрээр гадаадын иргэдэд газар ашиглуулах хууль баталж болохгүй гэсэн байр суурийг илэрхийлсэн.
Тэрээр намайг Орхоныхон сайн дэмжиж гишүүн болгосон. Гэхдээ би зөвхөн сонгогдсон тойрогтоо гэлтгүй нийт иргэдийн төлөө ажиллаж байгаагаа дуулгаад буй.
Мөн тойрогт төсөв тавих нэрээр гишүүдийн амыг барьдаг. Миний хувьд үг хэлэх эрх чөлөөтэй үлдсэн хэмээн тойрогтоо төсөв тавиулж чадахгүй байгаагаа тайлбарлаад амжсан.
Түүнчлэн намаа зориггүй, сул ажиллаж байгааг шулуухан шүүмжилчихдэг Н.Алтанхуяг гишүүн Монгол Улсыг хөгжүүлэхэд хулгайгаа зогсоох хэрэгтэй. Өрсөлдөгчөө шударга бусаар намнадгаа зогоох хэрэгтэй. Ард түмнээ гэсэн сэгэлтэй байх хэрэгтэй. Ажил хийх чадвар, зүтгэлтэй байх хэрэгтэй хэмээн шийдэмгий үгийг нийгэмд хүргэсээр байна.
ШИНЭ МЭДЭЭ
Н.Алтанхуяг гишүүн тойрогтоо ажиллаж байна
2024.02.08