2024.02.08
Орон нутгийн хөгжил
Улсын аварга малчин Ч.Чоймпоролжав 4 өрхийг малжуулжээ
Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын малчин Ч.Чоймпоролжав нь 78 настай 59 жил тасралтгүй мал маллаж Улсын аварга малчин цол хүртлээ.
Ч.Чоймпоролжав 2009 онд аймгийн сайн малчин болсон.
Сүүлийн 3 жилд 316-478 толгой мал тоолуулж малын хорогдолгүй мал сүргээ онд оруулж жил бүр мал сүрэгт шаардлагатай хэмжээний өвс, тэжээлийн нөөцийг бүрдүүлдэг хашир туршлагатай малчин юм.
Тэрээр 4 өрхийг туслах малчнаар ажиллуулж бод, бог нийлсэн 167 толгой малаар малжуулсан, өөрийн мал маллах арга туршлагаасаа залуу малчдад хуваалцдаг сум орон нутагтаа хүндлэгдсэн тэргүүний малчин ажээ.