2024.01.30
Боловсрол, Соёл, спорт, залуучууд
Монгол Улсын түүхэнд сумын хөрөнгө оруулалтаар ашиглалтад орж буй анхны цэцэрлэг нээлтээ хийлээ
Монгол Улсын түүхэнд анх удаа сумынхаа хөрөнгө оруулалтаар баригдсан цэцэрлэг нээлтээ хийлээ. Орхон аймгийн Баян-Өндөр сум өөрийн хөрөнгө оруулалтаар энэхүү цэцэрлэгийг барьсан байна.
Уг “Баян-Өндөр” цэцэрлэг нь 150 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай. Цэцэрлэгт Чандмань, Найрамдал багийн буюу Эко хороолол, Аз хотхон, Надежда, Их хаадын цуваа хороолол болон “Найрамдал”-ын 49-53-р гудамжинд оршин суугчдын хүүхдүүд сурна.
Энэ бүтээн байгуулалтад Баян-Өндөр сумын Орон нутгийн хөгжлийн сангаас 2.8, аймгийн төсвөөс 1.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Цэцэрлэг ашиглалтад орсноор 27 ажлын байр бий боллоо.