2024.01.26
Орон нутгийн хөгжил
УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл "Хүрхрээ Долгио" хоршоотой танилцлаа
УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл Говь-Алтай аймгийн Чандмань суманд газар тариалан, арвайн гурил үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Хүрхрээ Долгио хоршоотой танилцлаа.
Говь-Алтайн арвайн амт, чанар гойд сайн гэгддэг. Энэ амт, чанарыг түгээн эх орон даяар брэнд болгон хөгжүүлэхэд энэ хоршооныхны үүрэг роль ихээхэн өндөр байсаар иржээ.
Хот даяар сүлжээ дэлгүүрээр гурилаа зарж буй үйлдвэрлэл эрхлэгчидтэй Увсад нутагшуулсан хөх арвай, түүгээрээ хөгжүүлсэн баяжуулсан арвай, арвайн үрэл зэргийнхээ талаар ярилцав.