МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Цахим орчинд хүүхдийг хамгаалах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
2024.01.16
Харилцаа холбоо, Мэдээллийн технологи

Цахим орчинд хүүхдийг хамгаалах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Б.Баярсайхан, Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалмаа, Ц.Мөнхцэцэг, Ц.Сандаг-Очир нар өнөөдөр (2024.01.16) Цахим орчинд хүүхдийг хамгаалах тухай хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.

Хууль санаачлагч, Байнгын хорооны дарга Б.Баярсайхан цахим орчныг интернэт ашиглагч (хэрэглэгч-хөгжүүлэгч) хувь хүн, хуулийн этгээд, хуулийн этгээдийн эрхгүй байгууллага, төрийн байгууллага болон олон улсын байгууллага, улс орнууд өөрсдийн үйл ажиллагааны зорилго, онцлогт нийцсэн техник хэрэгсэл, программын тусламжтайгаар бүрдүүлж хөгжүүлсээр байгаа бөгөөд тус орчин нь хил хязгаар, орон зай, цаг хугацаанаас үл хамаардаг. Хувийн хэрэгцээ болон ахуйн хэрэглээний гар утас, телевиз, цаг, компьютер, таблет, автомашин, аюулгүй байдлын тоног төхөөрөмж зэрэг өдөр тутмын идэвхитэй хэрэглээний бүхий л зүйлс цахим орчинтой ямар ч саад бэрхшээлгүйгээр холбогдохын зэрэгцээ, интернэтээс шууд хамааралтай болсон нь хүний тэр дундаа хүүхдийн хүмүүжил, ёс суртахуун, эрх, эрх чөлөө, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байна хэмээн танилцуулав.

Тэрбээр, цахим орчны хөгжил хүүхдэд гүнзгий нөлөөлөх болсны сөрөг тал нь цахим дээрэлхэл, гадуурхал, гүтгэлэг, доромжлол, хууль бус контент, сурталчилгаанд өртөх зэрэг байдлаар илэрч, улмаар энэ нь донтох, ёс суртахуун, хүмүүжлийн доголдолтой болох, сэтгэл гутралд орох, эцэст нь амиа хорлоход хүргэх зэрэг тодорхой үр дагаврыг хүүхдэд бий болгох болсон тул цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалах асуудалд онцгойлон анхаарал хандуулах шаардлагыг бий болгосон гэв.

Энэхүү хуулийн төслийн зорилт нь цахим орчинд хүүхдийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах, хүүхдийг цахим дарамт, заналхийлэл, эрсдэлт нөхцөлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах үйл ажиллагааны тогтолцоо, эрх зүйн үндсийг тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулахаар тусгасан аж.

Үүнд:

1. Цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалах талаар Монгол Улсын хэмжээнд нэгдсэн удирдлага, зохион байгуулалтын хууль эрх зүйн орчныг бүрдүүлэхтэй холбоотой харилцаа;

2. Цахим орчин дахь мэдээлэлд хандах, нэвтрүүлэх, дамжуулах болон хүлээн авах зорилгоор хэрэглэх мэдээллийн системийн үйлчилгээ эрхэлж буй болон тэдгээрт мэдээллийн технологийн үйлчилгээ үзүүлэгч этгээдийн эрх, үүргийг тодорхойлохтой холбоотой харилцаа;

3. Цахим орчин дахь хүүхдийн мэдээллийн аюулгүй байдал алдагдаж болох эрсдэл, түүнээс үүсэх үр дагаварыг бууруулах, урьдчилан сэргийлэхтэй холбоотой харилцаа;

4. Цахим орчин дахь хүүхдийн эрхийн халдлага, зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох, мэргэжил, арга зүйн туслалцаа, дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааг хуульчлахтай холбоотой харилцаа;

5. Цахим орчинд хүүхдийн эрхийг зөрчиж байгаа талаар гомдол, мэдээллийг хүлээн авах, шийдвэрлэхтэй холбоотой харилцааг тус тус зохицуулсан байна.

Хуулийн төсөлд тусгагдсан шинэлэг зохицуулалт бүхий харилцаа нь цахим орчин дахь хүүхдийн мэдээллийн аюулгүй байдал, цахим заналхийлэл, цахим дарамтыг олон улсын жишгийн дагуу тодорхойлж, гэр бүл, боловсрол, сургалтын байгууллага болон цахим сүлжээний үйлчилгээ эрхлэгчийн эрх, үүргийг хуульчилсан аж.

Иймд цахим орчинд хүүхдийг хамгаалах нь үндэсний хэмжээнд авч үзэх асуудал хэмээн хууль санаачлагч танилцуулж, төр, хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд тусгах, хэрэгжүүлэх, хэрэгжилтийг хянан зохицуулах, нэгдсэн удирдлагаар хангах тогтолцоог бэхжүүлж өгсөнөөр энэ хуулийн ач холбогдол оршиж байгаа юм байна.

ШИНЭ МЭДЭЭ

  BENCHMARKS  
Loading Time: Base Classes  0.0088
Controller Execution Time ( User Module / Page )  0.3908
Total Execution Time  0.3996
  GET DATA  
$_GET['id']   11142
$_GET['year']   2025
  MEMORY USAGE  
1,592,256 bytes
  POST DATA  
No POST data exists
  URI STRING  
p/93970
  CLASS/METHOD  
user_module/page
  DATABASE:  vip_maindb   QUERIES: 9  (Hide)
0.0006   SELECT *
FROM (`vip_usersAS user)
LEFT JOIN `vip_user_advancedAS adv ON `adv`.`user_id` = `user`.`id`
WHERE `user`.`id` =  '11142' 
0.0002   SELECT *
FROM (`vip_usersAS user)
LEFT JOIN `vip_user_advancedAS adv ON `adv`.`user_id` = `user`.`id`
WHERE `user`.`id` =  '11142' 
0.0003   SELECT GROUP_CONCAT(DISTINCT content_group.name) AS group_name
                                FROM 
(`vip_usersAS user)
                                
LEFT JOIN `vip_user_groupAS user_group ON `user_group`.`user_id` = `user`.`id`
                                
INNER JOIN `vip_content_groupAS content_group ON `user_group`.`group_id` = `content_group`.`idWHERE `user`.`id` = 11142 
0.0003   SELECT `start`
FROM (`vip_users_menu`)
WHERE `user_id` =  '11142'
ORDER BY `sortasc 
0.0001   SELECT `user_page_banner`.*
FROM (`vip_user_page_bannerAS user_page_banner)
WHERE `user_id` =  '11142' 
0.0004   SELECT `users_menu`.* FROM (`vip_users_menuAS users_menu)
            
INNER JOIN `vip_usersAS user ON `user`.`id` = `users_menu`.`user_id`
            
WHERE until_now AND `user_id` = 11142 ORDER BY sort AS
0.0001   SELECT *
FROM (`vip_user_advanced`)
WHERE `user_id` =  '11142' 
0.0002   SELECT *
FROM (`vip_content`)
WHERE `id` =  '93970' 
0.3730   SELECT `content`.*
FROM (`vip_contentAS content)
LEFT JOIN `vip_content_mappingAS map ON `map`.`content_id` = `content`.`id`
LEFT JOIN `vip_usersAS user ON `user`.`id` = `map`.`user_id`
WHERE ( content.`created_user` = 11142 OR `map`.`user_id` = 11142) AND YEAR(publishdate) <= 2025 
AND `content`.`is_agreed` =  1
AND `content`.`is_unpublish` =  '0'
AND `content`.`is_nagative` =  '0'
GROUP BY `content`.`id`
ORDER BY `publishdateDESC
LIMIT 20 
  HTTP HEADERS  (Show)
  SESSION DATA  (Show)
  CONFIG VARIABLES  (Show)