МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Хөвсгөл аймгийн Улсын аваргууд тодорлоо
2024.01.18
Орон нутгийн хөгжил

Хөвсгөл аймгийн Улсын аваргууд тодорлоо

Монгол Улсын Засгийн газраас сар шинийн баярын өмнө Улсын аварга малчин, Улсын аварга саальчин, Улсын аварга тариаланч, Улсын аварга тариаланч хамт олныг шалгаруулдаг уламжлалтай.
Энэ жилийн хувьд Хөвсгөл аймгаас дараах хүмүүс тодорсныг Та бүхэнд танилцуулж байна.

ХӨВСГӨЛ АЙМГААС “УЛСЫН АВАРГА МАЛЧИН” 10, “УЛСЫН АВАРГА СААЛЬЧИН” 2, “УЛСЫН АВАРГА ТАРИАЛАНЧ” 2, “УЛСЫН АВАРГА ТАРИАЛАНЧ ХАМТ ОЛОН” 1 ТОДОРЛОО

“УЛСЫН АВАРГА МАЛЧИН”-аар
✅Цагаан-Уул сумын Хужирт багийн малчин Олдохын Батхүү,
✅ Төмөрбулаг сумын Тариат багийн малчин Цогзолын Хүрэлбаатар,
✅ Бүрэнтогтох сумын Туяа багийн малчин Балдандоржийн Гэрэлцог,
✅ Галт сумын Зүрх багийн малчин Довдонгийн Батмөнх,
✅ Тариалан сумын Баянхошуу багийн малчин Лүндэнбазарын Зоригт,
✅ Шинэ-Идэр сумын Баяннуур багийн малчин Чойжилжавын Чойнпоролжав,
✅ Рашаант сумын Талын-Ус багийн малчин Дарьсүрэнгийн Борбаатар,
✅ Их-Уул сумын Шивээ багийн малчин Лувсангармаагийн Энхтайван,
✅ Тосонцэнгэл сумын Сүүл-Уул багийн малчин Ишгээгийн Мөнхбат,
✅ Ханх сумын Баясгалант багийн малчин Намдагийн Лхагвасүрэн,

“УЛСЫН АВАРГА СААЛЬЧИН”-аар
✅ Хөвсгөл аймгийн Түнэл сумын Булаг багийн Жамбалшаравын Уртнасан,
✅ Цагаан-Үүр сумын Үүр багийн саальчин Даваасүрэнгийн Сувд-Эрдэнэ,

“УЛСЫН АВАРГА ТАРИАЛАНЧ”-аар
✅ Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Наран багийн Жанцангийн Бямбасүрэн,
✅ Тариалан сумын “Алтан хажир” ХХК-ийн механикжуулагч Цэдэн-Ишийн Тэрбиш,

“УЛСЫН АВАРГА ТАРИАЛАНЧ ОЛОН”-оор
✅ Тариалан сумын “Мөнхнөөлөг” ХХК

Буянт мал сүргээ өсгөн үржүүлж, арвин их ашиг шимийг нь ард түмэндээ хүртээж, нутаг усныхаа нэрийг өндөрт өргөж буй малчид, тариаланчиддаа баяр хүргэж, ажил амьдралд нь сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

ШИНЭ МЭДЭЭ