МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2024.01.17
Эдийн засаг, Худалдаа

О.Цогтгэрэл: Нийслэлийн бонд ямар төсөлд зарцуулагдах гэж байна

УИХ-ын чуулганы /2024,01,17/-ны өдрийн Өрийн удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл:

Өнгөрсөн түүхээс сургамж авч, хариуцлагатай хандах ёстой. Бонд гаргана гэдэг өр гэсэн үг. Бодит байдал дээр мөнгө орж ирдэг,төсөл бэлэн үү? Өнгөрсөн хугацаан хувьд Чингэс бонд алдаа оноотой ч гэсэн ажил хийсэн. Аймгуудыг авто замаар холбох, экспортыг дэмжих зэрэг зорилготой явсан. Үүнээс хойших бонд өрийг өрөөр дарсан, ямар нэгэн ажил яваагүй. Нийслэлийн бонд ямар хэмжээтэй, хэдэн төгрөг, ямар төсөлд зарцуулагдах гэж байна.

Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ