МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2023.12.22
Эдийн засаг, Худалдаа

О.Цогтгэрэл: Хаврын чуулганаар ногдол ашиг гээд хэдэн төгрөг данс руу нь хийх гэж байгаа, зүгээр л молиго

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн (2023.12.22) хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв.

Төслийн талаар УИХ-ын гишүүд асуулт асууж, байр суурь илэрхийллээ

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл:

"2019 оны үндсэн хуульд хуулиар тогтооно гэсэн тэгэхээр энэ чинь ямар эрх зүйн, ямар харилцаа орж ирээд байгаа юм бэ? Тогтоолын төслийн хамгийн эхний өгүүлбэрт эрдэнэс таван толгойн хувьцаат компанийн нийт хувьцааны 34 хувийг монгол улсын иргэн бүрд адил тэнцүү хэмжээгээр эзэмшүүлнэ. Хувьцааг эзэмшүүлнэ гэдэг ямар ойлголт байна вэ? Эзэмших гэдэг чинь төрөөс тодорхой цаг хугацаатайгаар тодорхой нөхцөлтэйгөөр буцах эрхтэйгээр байгаа харилцааг эзэмших гэдэг энэ хувьцааг хэзээ нэгэн цагт буцаагаад авчих юм уу? Энэ чинь өмч биш юм уу, өнгөрсөн хугацаанд яг л нэг хиймлээр 2011 оноос эхэлж байсан зүгээр л чихэр долоолгуулж сонгуулийн өмнө нь дансан дээр бичилт хийдэг энэнийхээ дагуу дансанд мөнгө хийдэг зүгээр л нэг 10 хэдэн жилийн өмнөх монгол төрийн завхралаасаа сургамж аваагүй тогтоолын төсөл л орж ирж байна зүгээр л, бараг хэтрүүлээд хэлэхэд залилан, Үндсэн хууль дээр хуулийн дээр энэ харилцааг зохицуулаад баялгийн сангийн хуулиар оруулж ирье гээд заачихсан байхад энд эзэмшүүлнэ ямарваа нэгэн бирж нээлттэй болох, арилждаг болох өвлөдөг залгамжилдаг болох энэ бүх харилцаа энэ тогтоол дээр ямар ч зүйл заалт байхгүй.

Эзэмшлийн хувьцаа гэдэг ямар ойлголт байдгийг хуульчид нь тайлбарлаж өгөөч энэ чинь зүгээр нэг бүртгэл юм биш үү юу юм бүү мэд зүгээр улс төрийн шинжтэй. Хаврын чуулганаар бүгдээрээ 34 хувийг эзэмшдэг, ногдол ашиг өгнө гэнэ энэ чинь тэгээд яг л 12 жилийн өмнөх түүхийг давтсан ямарваа нэгэн сургамж аваагүй. Баялгийн сангийн тухай хууль орж ирээд, баялгийн сан дээр чинь зөвхөн эрдэнэс таван толгой биш төрийн өмчит болоод  ашигт малтмалтай холбоотой ААН-үүд энэ дээс олох орлогыг хэрхэн нэгтгэх юм, хэрхэн яаж менежмент хийх юм, баялгийн сан гэдэг чинь зүгээр нэг данс биш. Монгол банканд дээр байгаа дансанд хуваагаад биччихдэг данс биш баялгийн сан гэдэг чинь менежмент хийх ёстой, иргэд өгөөж ээ авдаг байх ёстой, өмчтэй болох ёстой энэ бүх харилцаа аль нь ч байхгүй

өнгөрсөн хугацаанд бид нар АН-ын хэсэг гишүүд нэгдэж баялгийн сангийн тухай хуулийг өргөн барьсан одоо хууль байхгүй юм шиг яриад байна уг нь бэлэн хуулийн төсөл энэ бүх харилцааг зохицуулсан хуулийн төслүүдийг яах юм энэ бүх хуулийн нэгтгэсэн асуудлаар өм цөм биш хуулийн төсөлд өргөн барьсан байгаа энийг хэлэлцэхгүйгээр үндсэн хуулийн зөрчилтэй ийм асуудлыг оруулж ирж байна энэ бол үнэхээр цаашдаа явахад хэцүү зөвхөн л сонгуульд бэлдсэн, хаврын чуулганаар ногдол ашиг гээд хэдэн төгрөг данс руу нь хийх гэж  байгаа ийм л харилцаа зүгээр л молиго.

Яг үнэндээ энэ компани чинь ногдол ашиг олох хэмжээний биш, түрүүн бас хэлж байна 3 их наяд ч байна уу, 4 их наяд ч байна уу өртэй, алдагдалтай явж байгаа компани шүү дээ юун ногдол ашиг, одоо энэ яах уу урьдчилсан борлуулалт гэнэ үү, оптек гэрээ гэнэ үү нэг юм хийж мөнгө авч сонгуулийн өмнө мөнгө л тараана шүү дээ тэрэнд л бэлдчихсэн тогтоолын төсөл энд ямарваа нэгэн шийдэл, гарц гаргалгаа, ирээдүй рүү харсан үндсэн хуулийн үзэл санаанд нийцсэн байгалийн баялагт менежмент хийсэн ямарваа нэгэн үзэл санаагүй ийм л тогтоолын төсөл орж ирж байна. Зарим нэг асуултад хариулт өгөөч, хувьцааг эзэмшүүлэх гэсэн ямар ойлголт байдаг юм." 

Түүний асуултад, Эрдэнэс Монгол ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогт, ЭЗБХ-ны дарга, УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг нар хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ