МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2023.12.01
Хууль, эрх зүй

О.Цогтгэрэл:Авлигын асуудал гэдэг чинь төрийн өмчит компаниудын томролт, төсвийн томролт хоёр дээр л байгаа

УИХ-ын чуулганы /2023,11,30/-ны өдрийн хуралдаанаар Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл:

Төсөв нь жилийн дотор 2,3 дахин нэмэгддэг, төрийн өмчит компаниуд нь эдийн засгийнхаа дийлэнхийг эзэлчихдэг тэдгээр нь бүгд хаалттай томилгоогоор явагддаг, хаалттай худалдан авалтаар явагддаг угаасаа л энэ авлига цаг хугацааны л асуудал тов тодорхой л зүйл тэгэхээр энийг шийдэх асуудал дээр удаан хойрог байна, ял хөнгөвчлөх асуудал яригдаж байна гэдэг үнээн үнэн тэгэхдээ эдгээрийг шийдэхийн төлөө шүүхийн хажуугаар шүүх байгуулъя энэ нь онцгой комисс шиг ажиллая дахиад жинхэнэ төрөлжсөн шүүхүүдээ байгуулдаг байгаа биз шүүх байгуултал ингээд шийдхичье тухайн иргэн давж заалдахгүй, гомдол эсэргүүцэл гаргах эрхгүйгээр асуудлыг эсэргүүцээд алх цохиод явчихъя гэдэг энэ үнэхээр өмнө нь хуулийн салбарт хонгилын лаа яриад явдаг байсан хууль ёсны хонгилын тухай яриа явагдаад байна л даа Энхбаяр сайд та яг хувь хүнийхээ үнэмшлийн хувьд, хууль зүйн салбарынхаа үнэт зүйлийн хувьд энийгээ ер нь зөв гэж бодож байгаа юу?  авлигатай тэмцэх тэмцэл гэж байгаад бүгдээрээ л чадах ядахаараа, эрвийх дэрвийхээрээ дэмжиж байгаа угаасаа ард иргэдийн санаа бодол ийм байгаа тэгэхдээ яг үнэт зүйлийнхээ хувьд ер нь зөв гэж бодож байна уу? Нэг юмыг шийдтэлээ түр ингээд шийдчихье тэрэнд хүний эрх хохирвол хохирог, зориг нь аргаа зөвтгөхгүй гэдэг социализмын үед коммунизм байгуулахад хэдэн мянган иргэн яах вэ 30, 40 мянгаар нь буудаад алчихъя улсын тусгаар тогтнолын үед байдаг л юм гэдэг энэ үзэл суртлын цаана ханхалаад байна л даа.

Шүүх ял завшуулаад байна, хөнгөн ял өгөөд байна гэдэг асуудал яригдаад байна энэ тэгэхээр тэр шүүгч чинь хуулиас гадуур тийм ял өгөөд байх зүйл байдаг юм уу, цагаан дээр хараар биччихсэн хуулийг өөрөөр хэрэглээд байгаа юм уу тэд нар яг энэ дээр тодорхой хариулт өгмөөр байна яг хэдэн шүүгч, ямар хуулийг хуулин дээр ийм ял өгөх ёстой гэчихсэн байсныг хэдэн арван тэрбумаар нь өгчихсөнийг авлигын асуудал дээр хөнгөн ял яагаад өгчихсөн бэ? Энэ дээр хэдэн шүүгч шалгагдаж байгаа вэ? Ял завшуулчаад байгаа учраас л шүүхийн гадуур шүүх байгуулчихъя гээд байна л даа тэгэхээр үнэхээр цаад талд нь хууль зөрчсөн шүүгч байх ёстой биз дээ. 

Энхбаяр хууль зүйн сайд та ингэж хамаагүй ярьж болохгүй байх аа. Би таниас тодорхой л асуулт асуусан. Шүүгч буруу шийдээд байгаа бол цагаан дээр хараар бичсэн хуулийг буруу ашиглаад байгаа бол шүүгчдийн буруу тийм учраас тэр доторхой нэр бүхий шүүгчдийг та нар олон нийтэд заралдаг юм уу, арга хэмжээ авдаг юм уу? шүүхээрээ ордог юм уу? тэгж байж энэ шүүгч чинь буруутах ёстой. 

Түүний асуултад, ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр, ШЕЗ-ийн дарга, Онончимэг нар хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ