МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2023.11.24
Байгаль Орчин, Аялал жуулчлал

Ж.Батсуурь: Та нар Улаанбаатарын утааг багасгачихъя гэж бус хүмүүсийг энэ жил хуураад ирэх сонгуульд саналыг нь авчихъя гэсэн бодолтой байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.11.24/ үдээс хойших нэгдсэн хуралдаан эхэллээ. хуралдаанаар УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэлээс Ерөнхий сайдад хандан тавьсан "Улаанбаатар хотын утаа болон сайжруулсан шахмал түлшний талаар" асуулгын хариултыг сонслоо.

Асуулгын хариуг Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн танилцууллаа. Асуулгын хариутай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ. 

УИХ-ын гишүүн Ж.Батсуурь:

"Утааг бууруулъя гэсэн санал санаачлага гэхээсээ илүү бүгд л арьсаа хамгаалсан байдалтай асуудалд хандаж байна. Нас барсан 57 хүн бол өрхөө бүтээсэн, нүүрсээ буруу түлсэнээс явсан гэсэн байдалтай хандаж байна. Асуултын хариунууд чинь бүгд зөхж байна, тэгээд бас энэ асуултуудыг төөрүүлж байна. Жишээлбэл 1 их наяд төгрөгийг Цогтгэрэл гишүүн бол ойролцоогоор 25-30 сая төгрөгний дэмжлэг үзүүлчихсэн бол нэмээд 40 мянган айлын орон сууц орчих боломжтой байжээ гэсэн санааг илэрхийлэхэд 5хан мянган шүү дээ гэсэн байдлаар хандаж байна. Дээрх нь та бүхэн энэ их наяд дээр халаагуур, гэрийн дулаалга, зуух яндан, утаагүй нүүрс, сайжруулсан нүүрс гээд бас тийм хэмжээний мөнгийг зарцуулсан.

Үүнийгээ зарцуулахдаа дандаа сонгуулийн өмнө жилүүдэд одоо та нар зуух, яндан тараах гэж байгаа. Улаанбаатарын утааг багасгачихъя гэсэн санаагаар биш энэ хүмүүсийг энэ жил хуураад өнгөрөөчихье, энэ сонгуульд саналыг нь авчихъя гээд хандахаар чинь 57 хүн нас барахгүй яах юм бэ? Сая сайд ярьж байна буураад буураад 57 гэж байна тэгэхээр өмнөх жилүүдэд 57с илүү хүмүүс жил болгон нас барж байсан гэсэн үг. Асуудалд дандаа бодитоор биш хандаж байна, гадаа утаа буураагүй шдээ 60-70 хувь буурсан гэж аль амаараа хэлж чадаж байна бид нар УБ хотдоо төөрөх гэж байна, утаанд төөрөх гэж байна шүү дээ.

Хөдөө яваад ороод ирэнгүүт Налайхын наад уулзвар дээрээс баруун талд орж ирээд зүгээр байгаа хүмүүсийн толгой тарих нь өвдөж байна, даралт нь ихсэж байна ингэж байхад утаа 60-70 хувь буурчихсан, өвчлөл буурчихсан гээд худлаа яриад байна асуудлыг даван туулах хэмжээнд бид нар яг ийм ажил хийж байна дээр нь халаагуур тарааж байна  монгол улс цахилгааны эх үүсвэргүй гээд сайд нь зарлаад байгаа тэгээд хотод яагаад халаагуур тарааж байгаа юм эх үүсвэргүй юм бол. 

Хотод халаагуур тараачингуутаа зүүн бүсийн цахилгааныг хязгаарлаж байна чи үхэхээс би үх гэсэн байдалтай хандаж байна тэгэхээр энэ бол алсын хараатай төрийн бодлого биш байна. Бодит байдлаар бид нар 2024 оны эцэст хүн үхүүлэхгүй ээ, 2025 онд хүн эндүүлэхгүй ээ гэсэн бодит ханд."

Түүний асуултад, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ