2023.11.24
Уул уурхай, Аж үйлдвэр, эрдэс баялаг
Н.Алтанхуяг: Д.Чойжилсүрэн сайдаа энэ өвөл ямар түлш түлэх вэ?
УИХ-ын /2023,11,24/-ны өдрийн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэлээс Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хандаж “Улаанбаатар хотын утаа болон сайжруулсан шахмал түлшний талаар” тавьсан асуулгын хариуг сонслоо.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг:
Би тодорхой зүйл асууя. Нэгт, сайжруулсан түлш түлснээр ямар ямар үзүүлэлт хэвийн байх хэмжээнээс их болсон бэ? Азот, хүхэр, тоосонцор энэ гурав дээр тодорхой хариулаарай. Хоёрт, тэмээн дээр ямааны гарз гэж Даваасүрэн хэлээрэй. Танайх энэ хоёр үйлдвэрийг хэдэн тэрбум төгрөгөөр боссон бэ? Хуралд орохоос өмнө танаас асуухад 880 тэрбумын өртэй,1 ихнаядын өртэй, хэдэн тэрбумаар боссон бэ, тодорхой тоо хэлээрэй.
Гуравт, Д.Чойжилсүрэн сайдаа энэ өвөл яг юу түлэх вэ, тодорхой хэлж өгөөч. Гэр хороололд ийм ийм зүйл түлнэ гэж. Дөравт, эрүүл мэндийнхэн хариулаад өгөөрэй. Утаа энэ өвөл буурах уу, үгүй юу. Хариултыг яг тодорхой хэлээрэй. Энэ өвөлжингөө би нэхэл хатуудаа үзэх гэж байгаа. 2012 оны 9 сарын 30 нд хагас коксын 210 мянган тоннын үйлдвэр ажиглалтад орох ёстой. Д.Чойжилсүрэн сайд нэмээд хариулаарай. 2-р цахилгаан станцын хашаан дотор барьсан сав, байшин хэний мэдлийнх байна.Түүнийг дуудлага худалдаагаар зар гэж манай засаг шийдсэн. Яагаад гэвэл 17 тэрбум төгрөг аваад хагас кокс хийнэ гээд чадаагүй.
Би Засгийн газрын тогтоолоо аваад ирсэн. Дуудлага худалдаагаар худалд. Буруу зүйл хийсэн. ДЦС-ын хоёрын нэг тавдугаар зуухыг өөрчилж хагас коксжсон түлш үйлдвэрлэнэ гээд чадаагүй.Үүнийг буцаад хэвэнд нь оруул гэсэн манай Засгийн газрын тогтоол байгаа юм. 17 тэрбум төгрөгийг буцааж төл гэсэн.Үүнд эзэн байна уу. Үүнийг 5 сард гаргасан юм байна лээ. 11 сард утаа эхлэхээс өмнө намайг огцруулсан ш дээ. Та нар түүх ярих гэж байгаа бол би үүнийг хэлнэ. Багануурын нүүрс төлсөн юм байхгүй. Харин Багануурын нүүрсийг шигшээд авчирдаг байсан. Хүхэр ихсээд байна, хордоод байна,үхээд байна. Энэ өвөл хүүхдүүдээ яах вэ?
Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.
ШИНЭ МЭДЭЭ
Н.Алтанхуяг гишүүн тойрогтоо ажиллаж байна
2024.02.08