МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Сүхбаатарын оюутнууд өдөрлөг болоо
2023.11.13
Орон нутгийн хөгжил

Сүхбаатарын оюутнууд өдөрлөг болоо

Тус өдөрлөгт УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, Н.Ганибал нар оролцож, залуу, хүүхэд насныхаа хүсэл тэмүүлэл, алдаа, оноо, туршлагаа хуваалцаж, хэлэлцүүлгийн модератораар ажиллалаа.

Өдөрлөгт аймгийн Засаг дарга М.Идэрбат “Сүхбаатар аймагт өрнөж буй бүтээн байгуулалт бодлого шийдвэрүүд”-ийн талаар мэдээлэл өгч, аймгийн ЗД-ын орлогч Г.Мөнхзаяа “Орон нутагт эрэлттэй мэргэжлээр суралцаж буй төгсөх ангийн оюутанд олгох тэтгэлэг”-ийн удирдамжийг танилцуулав. Мөн доктор Н.Гансүх “Дотоод ур чадвараа хэрхэн сайжруулах вэ”, эрхзүйч Х.Номингэрэл “Залуусын хөдөлгөөн, нийгмийн өөрчлөлтийн хүч” сэдвээр илтгэл тавьж, Оюутан залуус маань НУТАГТАА САЙХАН АМЬДАРЪЯ, ОРОН НУТГИЙН ХӨГЖИЛД БИДНИЙ ОРОЛЦОО” сэдэвт хэлэлцүүлгүүдэд идэвхтэй оролцон, үзэл бодлоо илэрхийллээ.

ШИНЭ МЭДЭЭ