МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2023.11.10
Эдийн засаг, Худалдаа

О.Цогтгэрэл: 2024 оны төсвийг хуульчлагдсан авлигыг баталгаажуулж байгаа төсөв болж байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.11.10/ нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол Улсын 2024 оны нэгдсэн төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцлээ. 

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл: 

"Төсвийн хүрээний мэдэгдэл хэлэлцэж байна энэ нь яг үнэндээ хууль зөрчсөн хэлэлцүүлэг явж байгаа шүү. 2024 оны төсвийг өргөн барихдаа хүчин төгөлдөр төсвийн хүрээний мэдэгдлийн хүрээнд төсвийг өргөн барих ёстой. Төсөв эцэслэн батлагдах гэж байгаа болохоор ардчилсан намын бүлгийн зүгээс  байр сууриа илэрхийлье. 2024 оны төсөв эцэслэн батлагдах гэж байна, 2024 оны төсвийг хуульчлагдсан авлигыг баталгаажуулж байгаа төсөв болж байна хэмээн үзэж байгаа учир нь Монгол Улс авлигатай тэмцэн гэдгийг эх баригчид дээр доргүй парламент бүгдээрээ ярьж байна.

Төрийн мөнгө, төсвийн мөнгө нэмэгдээд байхаар авлига буурах уу, нөгөө төрийн өмчит компаниуд нь олон нийтийн оролцоотой болгохгүй улам хаалттай болгоод байхаар авлига буурах уу? Зөвхөн хуульчлагдсан авлига бүхий 2024 оны төсөв дээр байр сууриа хэлье. 

Нэгдүгээрт, 2024 оны төсвийн үр дүнд үнийн өсөлт даамжирна, бэлэн мөнгө тараах, цалин тэтгэвэр нэмэх нэрээр хөрөнгө оруулалт хийж импортыг дэмжинэ, шууд доллар, юанийг хөхиүлэн дэмжинэ. Төр томорч байгаа учраас бизнесүүдэд орон зай гарахгүй бизнесүүд шахагдана. Энэ бол сонгуульд зориулсан  шууд худалдан авалтын төсөв болж байна. Хоёрдугаарт нь нүүрсийн хулгайн асуудлыг нууцад оруулах замаар хулгай гэж байсан бол одоо хуульчлах замаар хулгай хийх гэж байна. 

Ийм учраас ардчилсан намын бүлгийн зүгээс одоо хэлэлцэж байгаа  төсвийн хүрээний мэдэгдэл дээр ардчилсан намын бүлгийн зүгээс нэг хоногийн завсарлага авах шаардлагатай байна, шаардлагыг хангаж өгнө үү."

Түүний асуултад, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, Г.Тэмүүлэн нар  хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ