2023.10.26
Хууль, эрх зүй
О.Цогтгэрэл: Магадлан, өршөөл, цагаатгал үзүүлж, иргэндээ боломж олгодог байх ёстой
УИХ-ын чуулганы /2023,10,26/-ны өдрийн хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ.
Уг асуудлын хүрээнд гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл:
Баривчлах, сэжиглэх асуудлыг ярихад 99 хувийг шүүхийн шийдвэргүй баривчилсан, хойшлуулшгүй ажил гээд. Энэ баривчилсан хүмүүсийн 50-60 хувь нь тодорхой хугацааны дараа хорих шаардлагагүй болоод процесс үргэлжилдэг. Зөвхөн эндээс харахад Хүний эрх гэдэг сэжиглэхээс эхлээд Шүүхийн алх цохих хүртэл энэ урт замын зөвхөн эхний богино зам дээр хүний эрхийг зөрчиж болох маш том ангал байдгийг нотлох баримт, тоо харуулж байна. бид томоор нь харвал анхаарах асар олон зүйлс байна. Зөвхөн эхний хэсэгт хүний эрх зөрчих ангал, цоорхой байхад үргэлжилсэн бүх хугацаанд шүүхийн процесс хүртэл юу болдог эсэхийг мэдэхгүй. Ц.Туваан гишүүний хамт Зүүн хараа дахь нээлттэй хорих ангид хоригдож буй Д.Мөнх-Эрдэнэ гэдэг залуутай уулзлаа.
Бид өөр хоригдлуудтай бас уулзсан.Бидний ойлголтын зөрүүтэй олон асуудал байна. Олон нийт болон энэ салбарыг мэдэхгүй хүмүүс хуулиа чангаруул, магадлангаар гарч байна, үүнийг болих ёстой. Өршөөл, энэрэл үзүүлж болохгүй. Улам чангал гэсэн хандлагатай байдаг.Гэхдээ энд буй арван иргэн нэг хоног ч гэсэн хасуулахын тулд календарь дээрээ тэмдэглээд сахилгын шийтгэл авахгүй байх тал дээр хууль дүрмээ барих гээд хичээж байна. Ангийн удирдлагууд ч гэсэн энд байгаа хүмүүжигчид магадланд орж, хуулиа биелүүлэхээр хичээдэг гэж хэлсэн. иймд магадлан, өршөөл, цагаатгал үзүүлж, иргэндээ боломж олгодог байх ёстой. Бусад эрүүгийн хууль дээр иймэрхүү заалт хэрхэн орж байна. Хүмүүжиж байгаа иргэдтэй ярихаар ялын бодлого зөв, уян хатан байх хэрэгтэй гэдгийг харсан. Магадлангаар ороход төрийн албан хаагч орохгүй гэж байна. Үүнд төрийн өндөр албан тушаалтан ор болно, харин сургуулийн захирал, нягтлан үүнд хамрагдаж хохирох юм биш биз.
Түүний асуултад ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр хариуллаа.