2023.10.19
Эдийн засаг, Худалдаа
Ж.Батсуурь: Махны экспортыг нэмж малчдаа дэмжих хэрэгтэй
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.10.19/ нэгдсэн хуралдаан эхэллээ. хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
Уг асуудлын хүрээнд гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Ж.Батсуурь:
Ирэх 2024-2026 онд манай улсын эдийн засаг ямар байх вэ? Хэдхэн зүйл дээр эргэлдээд байна. Алт, зэс, нүүрс,төмөр, долларын ханш, инфляц гээд. Гэтэл манай улс хөдөө аж ахуйд тогтсон эдийн засагтай, мал мах ярихгүй байна.2022 оны жилийн эцэст 71 сая малтай, төл нь оруулаад 100-д сая малтай болчихлоо. Махны экспортыг дэмжих талаар ярихгүй байна. Хөдөө орон нутгаас сонгогдсон гишүүдээс энэ талаар Ц.Даваасүрэн гишүүнээс бусад нь ярихгүй байна, юунаас айгаад байдаг юм бэ? Засгийн газраас махныхаа ханшийг албадан гаргуулчхаад, хөдөөгийн иргэдээ ядуу байлгадаг нь хэнд хэрэгтэй вэ? Махны экспортыг ийм болгоно гэж ярихгүй байж, нүүрсээ ийм тоонд хүргэнэ гээд байна.
Бэлэн байгаа ард түмнийхээ амьдралыг дээшлүүлэх малын махыг экспортод гаргах боломжоор дэмжээд өгөө. Нийлүүлэлт ихсээд үнэ унаад байна. Иймд ирэх онд хэдэн сая тонн мах гаргах гэж байна. Засгийн газар махны үнийг барьдгаа боль. Жилийн дөрвөн улиралд цаг наргүй ажилласан малчдын малын махыг ингэж барьж болохгүй.
Түүний асуултад Сангийн сайд Б.Жавхлан хариуллаа
ШИНЭ МЭДЭЭ
Хот байгуулалтын форум зохион байгууллаа
2024.12.12
ЕГИПЕТИЙН ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИТАЙ ТАНИЛЦАВ
2024.11.08
ЕГИПЕТИЙН ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИТАЙ ТАНИЛЦАВ
2024.11.07
Сүхбаатар аймгийн Асгат суманд ажиллаа
2024.10.07