МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

"Ирээдүйн өв сангийн тухай" хуулийн хэрэгжилтийн талаар асуулга тавилаа
2023.10.09
Эдийн засаг, Худалдаа

"Ирээдүйн өв сангийн тухай" хуулийн хэрэгжилтийн талаар асуулга тавилаа

УИХ-ын гишүүн Б.Баттөмөрөөс Монгол Улсын Ерөнхий сайдад хандан "Ирээдүйн өв сангийн тухай" хуулийн хэрэгжилтийн талаар асуулга тавилаа. Монгол Улсын Их Хурал Ирээдүйн өв сангийн тухай хуулийг 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдөр баталсан.

Энэ хуулийн зорилт нь нөхөн сэргээгдэхгүй эрдэс баялгаас улсын төсөвт төвлөрүүлсэн орлогыг өнөө ба хойч үеийнхэнд тэнцвэртэй хувиарлах зарчмыг хэрэгжүүлэх зорилгоор "Ирээдүйн өв сан"-г байгуулах, түүнд төвлөрүүлэх, сангийн өгөөжийг хувиарлах, сангийн хөрөнгийг удирдах бүтэц, зохион байгуулалтыг тогтоох, макро эдийн засгийн тогтвортой, үр ашигтай удирдлагын тогтолцоог бүрдүүлэхэд чиглэсэн.

Ирээдүйн өв санд 2017 оноос орлого төвлөрч Хүний хөгжил сангаас шилжиж ирсэн 1,071.9 тэрбум төгрөгийн өглөгийг 2019 онд бүрэн барагдуулж дуусгасан байдаг.

Энэ хууль батлагдсанаас хойш 8 жил өнгөрч байгаатай холбогдуулан хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл авах зорилгоор Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.13, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсгийг, тус тус үндэслэн Танд дараах асуулгыг тавьж байна.

Үүнд:

  1. 2017-2022 онд Ирээдүй өв санд 5,488.1 тэрбум төгрөгийн орлого төвлөрч, 2,870.0 тэрбум төгрөгийн зарлага гарчээ. Энэ санд төвлөрсөн мөнгөний ашиглалтыг удирдах менежмент дутагдсанаас ханшийн алдагдал хүлээж, 2022 оны жилийн эцсийн байдлаар 2,618.1 тэрбум төгрөг ашиглалтгүй хадгалагдсаар байгаа шалтгаан;
  2. "Ирээдүйн өв сангийн тухай" хуулийн 13 дугаар зүйлийн 13.3 дахь хэсэгт "Сангийн хөрөнгийн удирдлагыг энэ хуулийн дагуу байгуулагдах "корпораци" хэрэгжүүлнэ." гэж заасан. Уг заалтын дагуу Засгийн газрын 2019 оны 07 дугаар сарын 24-ны өдрийн 303 дугаар тогтоолоор "Ирээдүйн өв сан корпораци" ХХК-г байгуулж, дүрмийг нь баталсан. Энэ сангийн үйл ажиллагааг эхлүүлэх үеийн тохирсон бүтцийг бий болгох, удирдлагын зардлын хязгаарыг тогтоох ажлыг зохион байгуулж ажиллахыг тухайн үеийн Сангийн сайд Ч.Хүрэлбаатарт даалгасан байдаг. Хуулийн энэ заалтын болон Засгийн газрын тогтоолын биелэлтийн талаарх мэдээлэл;
  3. "Ирээдүйн өв сангийн тухай" хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэт "Сангийн хөрөнгийг "Мандат"-д заасны дагуу хэрэгжүүлнэ." гэж заасан. Сангийн сайдын 2020 оны 10 дугаар тушаалаар "Хөрөнгийн удирдлагын мандат"-ыг баталсан. Хөрөнгийн удирдлагыг мандатад нийцүүлж хэрэгжүүлсэн ажлын үр дүнгийн мэдээлэл;
  4. "Ирээдүйн өв сангийн тухай" хуулийн
  • 5.1.1-д "Сан хараат бус байх",
  • 5.1.2-д "Сан ил тод байх",
  • 5.1.3-д "Сангийн Хөрөнгийг зохистой удирдах",
  • 5.1.4-д "Сангийн хөрөнгийг үр ашигтай удирдах",
  • 6.2.1-д "Сангийн хөрөнгийн удирдлагын талаар үнэн зөв мэдээллийг олон нийтэд ойлгомжтой, хүртээмжтэй мэдээлж байх" заалтуудын хэрэгжилтийн талаарх мэдээлэл;
  • 5. "Ирээдүйн өв сангийн тухай" хуулийн хэрэгжилт, үр дүн, цаашид авч хэрэгжүүлэх бодлогын арга хэмжээнүүдийн талаарх мэдээлэл зэрэг болно.

Дээрх асуулгын хариуг Монгол Улсын Их Хурлын Хяналт шалгалтын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т заасан хугацаанд бичгээр ирүүлэхийг хүсье. Асуулгын хариуг мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.4-т заасны дагуу Монгол Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлнэ.

ШИНЭ МЭДЭЭ

  BENCHMARKS  
Loading Time: Base Classes  0.0091
Controller Execution Time ( User Module / Page )  0.3240
Total Execution Time  0.3331
  GET DATA  
$_GET['id']   10572
$_GET['year']   2020
  MEMORY USAGE  
1,719,952 bytes
  POST DATA  
No POST data exists
  URI STRING  
p/92474
  CLASS/METHOD  
user_module/page
  DATABASE:  vip_maindb   QUERIES: 9  (Hide)
0.0005   SELECT *
FROM (`vip_usersAS user)
LEFT JOIN `vip_user_advancedAS adv ON `adv`.`user_id` = `user`.`id`
WHERE `user`.`id` =  '10572' 
0.0003   SELECT *
FROM (`vip_usersAS user)
LEFT JOIN `vip_user_advancedAS adv ON `adv`.`user_id` = `user`.`id`
WHERE `user`.`id` =  '10572' 
0.0003   SELECT GROUP_CONCAT(DISTINCT content_group.name) AS group_name
                                FROM 
(`vip_usersAS user)
                                
LEFT JOIN `vip_user_groupAS user_group ON `user_group`.`user_id` = `user`.`id`
                                
INNER JOIN `vip_content_groupAS content_group ON `user_group`.`group_id` = `content_group`.`idWHERE `user`.`id` = 10572 
0.0003   SELECT `start`
FROM (`vip_users_menu`)
WHERE `user_id` =  '10572'
ORDER BY `sortasc 
0.0001   SELECT `user_page_banner`.*
FROM (`vip_user_page_bannerAS user_page_banner)
WHERE `user_id` =  '10572' 
0.0006   SELECT FROM (SELECT `users_menu`.* FROM (`vip_users_menuAS users_menu)
                
INNER JOIN `vip_usersAS user ON `user`.`id` = `users_menu`.`user_idWHERE instr(years2020) AND `user_id` =  10572
                union
                SELECT 
`users_menu`.* FROM (`vip_users_menuAS users_menu)
                
INNER JOIN `vip_usersAS user ON `user`.`id` = `users_menu`.`user_id`
                
WHERE 2020 between start and end AND `user_id` = 10572 ) AS tmp
                order by sort AS
0.0001   SELECT *
FROM (`vip_user_advanced`)
WHERE `user_id` =  '10572' 
0.0002   SELECT *
FROM (`vip_content`)
WHERE `id` =  '92474' 
0.3014   SELECT `content`.*
FROM (`vip_contentAS content)
LEFT JOIN `vip_content_mappingAS map ON `map`.`content_id` = `content`.`id`
LEFT JOIN `vip_usersAS user ON `user`.`id` = `map`.`user_id`
WHERE ( content.`created_user` = 10572 OR `map`.`user_id` = 10572) AND YEAR(publishdate) <= 2020 
AND `content`.`is_agreed` =  1
AND `content`.`is_unpublish` =  '0'
AND `content`.`is_nagative` =  '0'
GROUP BY `content`.`id`
ORDER BY `publishdateDESC
LIMIT 20 
  HTTP HEADERS  (Show)
  SESSION DATA  (Show)
  CONFIG VARIABLES  (Show)