МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2023.10.05
Эдийн засаг, Худалдаа

О.Цогтгэрэл: Төрийн өмчит Ипотекийн корпорац байгуулж буй нь бодлогын хувьд зөв үү?

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.10.05/ нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2024 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл:

Төрөөс эдийн засагт хоёр гол оролцоо нь төсөв болон мөнгөний бодлого. Энэ хоёр нийлээд бүхэл зүйл. Нэг ёсондоо, нэг нь томрохоор нөгөөх нь жижгэрнэ л гэсэн үг.

Одоогийн нөхцөлд Монгол Улсын төсвийн тэлэлт 30 хувьтай байгаа. Төсөв тэлэхээр зах зээлд мөнгө их хэмжээгээр нийлүүлэгдэнэ. Ингэснээр инфляц болно. Үүнээс шалтгаалж Монгол банк бодлогоо хатууруулдаг. Бодлогын хүү нэмэгдэхээр зээлийн хүү өснө. Зээлийн хүү өсөхөөр төрд хамаагүй, харин иргэд ААН-дэд мөнгө очихгүй. Манай улс ийм л эдийн засгийн загвар луу жилээс жилд ойртоод байна.

Ипотекийн асуудал. Яг үнэндээ Монголд өнөөдөр Ипотекийн зээлийн хүүг санхүүжүүлсэн 3,6 тэрбум төгрөгийн асуудал байна. Энэ мөнгө чинь яг үнэндээ төв дээр байх ёстой. Нэг ёсондоо энэ мөнгө бол төсвийн алдагдал.

Монгол банк баялаг бүтээдэггүй. Мөнгөн хэвлэж үүнийг нөхдөг ба инфляцыг өдөөж буй. Үүнийгээ нэн яаралтай төсөв рүү шилжүүлнэ үү.

Одоо явж байгаа санхүүгийнхээ системийг нураагаад Төрийн өмчит компани байгуулах юм уу, эрсдэлийг нь төр бүтэн үүрэх юм уу. Агуулгаараа төсвийн алдагдал мөн эсэх дээр Монгол банкнаас хариут өгнө үү. 

ШИНЭ МЭДЭЭ