Хужхан голын ай савыг хамгаалах асуудлаар иргэдтэй уулзлаа
2023.09.20
Уул уурхай, Аж үйлдвэр, эрдэс баялаг

Хужхан голын ай савыг хамгаалах асуудлаар иргэдтэй уулзлаа

Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Хужхан багийн иргэдийн төлөөлөл 110 хүний өргөдөл УИХ-ын 18 дугаар тойргийн гишүүдэд хүрсэнтэй холбогдуулан өнөөдөр өргөдлийн дагуу Хужхан багийн иргэдтэй уулзалт хийлээ.

Өргөдөлд Хужхан голын сав дагуу /гол дамнуулан/ 400 га-д лиценз авсан “Алтан Эрдэнийн Од” ХХК-ийг ашигт малтмал олборлуулахгүй байх, урт нэртэй хуулийн хэрэгжилтийг хангаж, хуулийн дагуу асуудлыг шийдвэрлүүлэхийг хүссэн юм. Энэ талаар тойргийн гишүүдтэйгээ зөвшилцөж, Ашигт малтмал газрын тосны газар, аймгийн БОАЖГ-т бичиг хүргэж тодруулснаар улмаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад хандаад байна.

Хужхан багийн иргэдэд өргөдөл гомдлын шийдвэрлэлтийн явц, цаашид авах арга хэмжээний талаар танилцуулж, тэдний санал хүсэлтийг сонслоо.

ШИНЭ МЭДЭЭ