МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

УИХ-ын гишүүн Ж.Батсуурь тойрогтоо ажиллаж,иргэд, сонгогчидтой уулзлаа
2023.09.13
Орон нутгийн хөгжил

УИХ-ын гишүүн Ж.Батсуурь тойрогтоо ажиллаж,иргэд, сонгогчидтой уулзлаа

Улсын Их хурлын гишүүн Ж.Батсуурь,Наянтайн Ганибал болон аймгийн иргэдийн хурлын төлөөлөгч Д.Шижирбаатар, Сумын засаг дарга Д.Амартайван нарын хамт Уулбаян сумын иргэд сонгогчидтой уулзлаа.

Мөнххаан сумын удирдлагууд, Баян-Уул багийн дарга Л.Угтахбаяр нарын хамтаар иргэд, сонгогчидтой цаг үеийн болон тулгамдаж буй асуудлаар санал солилцлоо.Уулзалтын үеэр Багийн дарга нар болон мал эмнэлгийн тасаг, хөдөө аж ахуйн газар, номын санд хүчин чадал сайтай зөөврийн компьютер хүлээлгэн өглөө.Мөнххаан сумын Баянтэрэм багийн иргэдтэй уулзалт хийлээ. 

Баянтэрэм багийн Засаг даргад хүчин чадал сайтай зөөврийн компьютер хүлээлгэн өглөө.

Мөнххаан сумын Бүрэнцогт багийн иргэдтэй уулзалт хийлээ. Иргэд сонгогчидтой уулзалт зохион байгуулж, санал солилцлоо.

Бүрэнцогт багийн Засаг даргад хүчин чадал сайтай зөөврийн компьютер хүлээлгэн өглөө.

Уулбаян сумын Баян багт иргэдтэй уулзалт хийлээ. Энэ сумаас аймгийн иргэдийн хуралд сонгогдон ажиллаж байгаа төлөөлөгч Д.Шижирбаатар:200 гаруй сая төгрөгийн санхүүжилтээр уурын зуух,
Эмнэлэгийн түргэн тусламжын Land76 бартаа саадад ажирахгүй машинтай болж байна. Мөн 15 өрхийг гэр олгох, 3 жилийн хугацаанд 60 гаруй өрхийг гэржүүлсэн байна.


Баян, Тэгш багийн Засаг дарга нарт болон мал эмнэлэгийн тасаг, хөдөө ах ахуйн тасаг, сумын ахмадын хороонд хүчин чадал сайтай зөөврийн компьютер хүлээлгэн өглөө.Уулбаян сумын Дэлгэр багт иргэдтэй уулзалт хийлээ. 

Улсын Их хурлын гишүүн Наянтайн Ганибал болон аймгийн иргэдийн хурлын төлөөлөгч Д.Шижирбаатар, Сумын засаг дарга Д.Амартайван, багийн засаг дарга Э.Нандинцэцэг нарын хамт иргэд сонгогчидтой уулзалт зохион байгуулж, санал солилцлоо. Дэлгэр багийн Засаг даргад хүчин чадал сайтай зөөврийн компьютер хүлээлгэн өглөө.

ШИНЭ МЭДЭЭ