МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Ж.Батсуурь гишүүн тойргийнхоо багийн дарга нарт үзүүлэлт сайн зөөврийн компьютер гардуулав
2023.09.11
Орон нутгийн хөгжил

Ж.Батсуурь гишүүн тойргийнхоо багийн дарга нарт үзүүлэлт сайн зөөврийн компьютер гардуулав

Улсын Их хурлын гишүүн Ж.Батсуурь тойрогтоо ажиллаж, иргэд сонгогчидтойгоо уулзлаа. Тэрээр Наянтайн Ганибал нар Сүхбаатар аймгийн тамгын газрын дарга П.Мөнхжаргал, Дарьганга сумын засаг дарга Д.Болдбаатар, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Я.Төмөрчулуун, сумын орлогч дарга М.Эрдэнэбаатар болон Үүд багийн дарга Ч.Дорж, Бадрах багийн дарга Т.Цэнгэлбаяр, Аман-Ус багийн дарга Б.Ганболд, Овоот багийн дарга Р.Бат-Эрдэнэ нарын хамт Дарьганга сумын дөрвөн багийн иргэд сонгогчидтой уулзалт өдөрлөг зохион байгууллаа.

Өдөрлөгийн үеэр төрийн үйлчилгээг шуурхай, хүртээмжтэй хүргэхэд дэмжлэг болгох үүднээс багийн дарга нар, соёлын төв, хөдөө аж ахуйн газарт үзүүлэлт сайтай зөөврийн компьютер хүлээлгэн өглөө.Сумын ахмадын хорооны дарга Давхайн Дугарсүрэн гуай эртний эдлэл, эд өлгийн зүйлсээр үзэсгэлэн гаргаж, хурдан дааганы уралдаан, залуу бөхчүүдийн барилдаан зохион байгуулагдлаа.Улсын их хурлын гишүүн Наянтайн Ганибал, Аймгийн Засаг дарга Идэрбат Манлайбаатар, Аймгийн иргэдийн хурлын төлөөлөгч Ө.Тайвансанаа, сумын Засаг дарга Л.Оч нарын хамт Гурван хонгорын энгэр Үетэд Гүн худаг багийнхаа иргэдтэй халуун дулаан яриа өрнүүлсэн уулзалт хийлээ.

Хүүхэд насны хурдан морь унаж уралдаж явсан талдаа нутгийн ах нарын дурсамж дүүрэн яриаг сонсож суух сайхан байлаа.Наран сумын Тосонгийн гол багт иргэдтэй уулзалт хийлээ. Наран сум шинэ сургууль, шинэ эмнэлэг, шинэ соёлын төв, шинэ цэцэрлэгтэй болж байна. Өдөр ирэх бүр өнгө нэмсэн Наран сум маань сайхан хөгжиж байна.

Мөн уулзалтын үеэр багийн даргын ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлэх үүднээс багийн дарга нарт үзүүлэлт сайн зөөврийн компьютер гардуулав. Төрж өссөн Наран суманд минь Улсын төсвийн 2.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 2 давхар 100 хүүхдийн цэцэрлэг баригдаж байна. "Хөх хайрхан трэйд" барилгын компани гүйцэтгэж байгаа бөгөөд мөн Наран сумын соёлын төвийг барьж гүйцэтгэсэн юм.

Улсын Их хурлын гишүүн Наянтайн Ганибал, Сүхбаатар аймгийн засаг дарга М.Идэрбат, Онгон сумын засаг дарга Эрдэнэ-Очирын Мөнхбат, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Буяндэлгэрийн Батбаяр болон Хүндэт зочдоор Онгон сумын уугуул Ардын эмч Буяндэлгэрийн Бүлтэн, эдийн засагч Доржпүрэв, Аймгийн иргэдийн хурлын төлөөлөгч, Монгол улсын хүний гавъяат эмч Ц.Хүрэлбаатар, Орон сууц барилга захиалагч ОНӨҮГ захирал Бямбаагийн Батбаатар нарын хамтаар Онгон сумын Нүдэн багийн ахан дүүс, иргэд сонгогчидтой уулзалт өдөрлөг зохион байгууллаа.


Нүдэн багийн гэрэлт хөшөөний нээлтийн үйл ажиллагаанд зориулж Их насны морьдын уралдаан боллоо.


Баяндэлгэр сумын Баян, Хонгор багийн иргэд сонгогчидтой уулзалт өдөрлөг зохион байгууллаа

Өгөөмөр багийн зон олон, иргэд сонгогчидтой уулзалт өдөрлөг зохион байгууллаа.


Өдөрлөгийн үеэр Хонгор багийн төвийн байрны өргөтгөлийн нээлтийг хийж, соёолон болон хязаалан насны морьд уралдлаа.

БАГИЙН ДАРГЫН АЖИЛЛАХ НӨХЦӨЛ БОЛОМЖИЙГ БҮРДҮҮЛЭХ ҮҮДНЭЭС БАГИЙН ДАРГА НАРТ ҮЗҮҮЛЭЛТ САЙН ЗӨӨВРИЙН КОМПЬЮТЕР ГАРДУУЛАВ

Баяндэлгэр сумын БАЯН багийн төвд хамтарсан уулзалт өдөрлөг зохион байгууллаа. Баян багийн хувьд Ардчилалын үзэл санааг олон жил дэмжиж байдаг баг юм.Мөн уулзалтын үеэр Их нас, Дааганы уралдаан зохион байгууллаа.


Түвшинширээ сумын Өгөөмөр багийн иргэдтэй уулзалт хийлээ. Өгөөмөр багийн иргэд хамтран өвсийг хадлангийн газар дээрээс нь хямд үнээр өөрсдөө очиж авах санаачилга гарган ажиллаж байна.
Мөн багийн даргын ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлэх үүднээс багийн дарга Г.Түвшинбаярт үзүүлэлт сайн зөөврийн компьютер гардуулав.


Түвшинширээ сумын Өлзийт багийн иргэдтэй уулзалт хийв. Өлзийт багийн иргэд уулзалтанд олноороо ирж аймаг, сумын ажил мэдээллийг анхааралтай сонсож сайшаалаа. Сумын Засаг дарга Я.Анхтулга өвөлжилтийн бэлэн байдалд эртнээс бэлдэж ажиллах талаар мөн мэдээлэл хийсэн юм. Багийн даргын ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлэх үүднээс багийн дарга Д.Баттулгад үзүүлэлт сайн зөөврийн компьютер гардуулав.


Түвшинширээ сумын Үнэгд багийн иргэдтэй уулзалт хийлээ. Тус багийн төвд Алтанбулагийн хийд байдаг ба тохижилтын ажилд дэмжиж ажиллахаа илэрхийллээ.

ШИНЭ МЭДЭЭ