МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

“Шимт Дээж” компани үйл ажиллагаагаа өргөжүүлж, 30 жилийнхээ ойтой золгож байна
2023.08.01
Орон нутгийн хөгжил

“Шимт Дээж” компани үйл ажиллагаагаа өргөжүүлж, 30 жилийнхээ ойтой золгож байна

Одоогоос 60 жилийн өмнө Говь-Алтай аймаг, говьд элбэг ургадаг Хармаг жимсийг исгэж дарс үйлдвэрлэх нэгэн шинэ санаа гарч 1967 онд “Бигэр“ хэмээх дарсыг үйлдвэрлэхээр Чехийн мэргэжилтнүүд анхлан ажилласан гэдэг.

Тухайн үед газар тариалан, мал аж ахуйгаас өөр аж ахуй эрхэлдэггүй байсан нутгийнхан Бигэр сумын Эрх чөлөө нэгдлийг түшиглэн байгуулсан тус үйлдвэр нь хармаг, бэсрэг алим, чацарганаар бүтээгдэхүүн үйлдвэрлэж улс эх орондоо төдийгүй 1981 онд сансарын нисгэгчдийн хүнсэнд хүртэл хэрэглэж байсан түүхтэй.

Тус үйлдвэр 1993 оноос хувьд шилжиж “Шимт Дээж” компани болон үйл ажиллагаагаа өргөжүүлээд 30 жилийнхээ ойтой золгож байна. “Шимт Дээж” компанийн 30 жилийн ойн баярт УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан оролцож, баяр хүргэн хөдөлмөрийн сайчуудыг нь шагнаж урамшууллаа.

“Алтан гадас” одонгоор Төмөрбаатрын Оюун. “Хөдөлмөрийн хүндэт” медалиар Жамбалын Цэрэндулам,
Санхүү банкны тэргүүн Бат-Эрдэнийн Золзаяа,
Хүнс, Хөдөө аж ахуйн тэргүүн Сэнгэдоржийн Буянтогтох, Сүрнээгийн Энхжаргал, Дамдинжавын Энхцэцэг, Сэнгэдоржийн Элбэгбаяр нар
Хүнс, хөдөө аж ахуйн жуух бичгээр Бодийн Амартүвшин, Нарантуяагийн Ууганбаяр нар тус тус шагнагдлаа.Шимт дээж ХХК-ийн хамт олныг салбар яам болох Хүнс, Хөдөө аж ахуйн “Хүндэт өргөмжлөл”-өөр шагнажээ.

ШИНЭ МЭДЭЭ