МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Дархлаажуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ
2023.07.05
Эрүүл мэнд

Дархлаажуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ

УИХ-ын НББХ-ны /2023,07,04/-ны өдрийн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Дархлаажуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Хууль санаачлагчийн илтгэлийг Эрүүл мэндийн сайд С.Чинзориг танилцууллаа.

Дархлаажуулалтын тухай хуулийн 10.1-д “Заавал хийх дархлаажуулалтад сүрьеэ, халдварт саа /полиомиелит/, В вируст гепатит, сахуу, хөхүүл ханиад, татран, улаанбурхан, В хэв шинжийн хемофилюс инфлюенза нянгийн халдвар, гахай хавдар, улаануудын эсрэг сэргийлэх тарилга орно” гэж заасан байдаг. Үүний “...В хэв шинжийн хемофилюс инфлюенза нянгийн халдвар...” гэсний дараа “А вируст гепатит, пневмококк, хүний папиллома вирусийн халдвар” гэсэн нэмэлт оруулахаар хуулийн төсөлд тусгасан байна. А вируст гепатит бол халдварт шар, пневмококк нь уушгины хатгалгаа, хүний папиллома вирусийн халдвар нь умайн хүзүүний хавдар үүсгэгч хүний хөхөнцөр вирус юм.

Сайд танилцуулгадаа, Монгол Улсад ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийн дунд А вируст гепатитын халдвар 2011 оноос өмнө жил бүр 9000 гаруй хүүхэд шинээр өвчилж, өвчлөгсдийн 70 гаруй хувийг 9 хүртэлх насны хүүхэд эзэлж байсныг дурдаад, тухайн онд Эрүүл мэндийн сайд тушаал гаргаж, дархлаажуулалтад хамруулж эхэлснээс хойш шинэ тохиолдлын тоо 21.5 дахин буурсан талаар мэдээлэв. Мөн тэрбээр, хүн амын дундах өвчлөл, нас баралтын тэргүүлэх шалтгаануудын нэг болох амьсгалын тогтолцооны өвчлөлийн дотор уушгины хатгалгаа өвчин 51.2 хувийг эзэлж, пневмококкоор үүсгэгдсэн хатгалгаа хоёр хүртэлх насны хүүхдүүдийн өвчлөл, нас баралтын гол шалтгаан болж байсныг 2016 оноос 13 цэнт вакцинаар дархлаажуулж эхэлснээр 26 хувиар буурсан хэмээлээ.

Мөн манай улсад, хүний папиллома вирусийн халдвар буюу умайн хүзүүний хорт хавдрын тархалт өндөр байгааг сайд танилцуулж, Зүүн Өмнөд Азийн орнуудад 100 000 хүн тутамд өвчлөлийн түвшин 10.9, нас баралтын түвшин 4.1 байгаа бол Монгол Улсад эдгээр үзүүлэлт 23.5, 10.2 байна гэсэн юм. Мөн тэрбээр, хууль батлагдсанаар улсын төсөвт шинээр дарамт үүсэхгүй бөгөөд шаардлагатай зардлыг сайдын багцад нэгэнт тусгаж баталсан байгаа талаар танилцуулж, анхны хэлэлцүүлгээр яаралтай батлуулахад дэмжлэг үзүүлэхийг Байнгын хорооны гишүүдээс хүсэв.Хуулийн төсөл санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа асуулт тавьж, вакцины талаар тайлбар, тодруулга авсан юм. Мөн Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн, энэ хуулийн төслийг нэн яаралтай батлах ёстой гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлж, дараагийн хэлэлцүүлгүүдийг яаралтай хийж өгөхийг Байнгын хорооны даргаас хүссэн юм.

Энэ саналыг Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга П.Анужин дэмжиж байгаагаа илэрхийлэв. Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалмаа, дархлаажуулалтын үр дүн ямар байгаа, ямар өвнөөс урьдчилан сэргийлж байгаа талаар асууж, энэ талаар олон нийтэд мэдээлэх ажлыг эрчимжүүлэх, өсвөр насны хүүхдүүдийн бэлгийн замын халдварт өвчний тархалтыг бууруулах талаар идэвхтэй ажиллах шаардлагатайг дурдав. Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен хуулийн төслийг дэмжиж байгаа илэрхийлж, дархлаажуулалтын товлолт, вакцины хадгалалт хамгаалалт, хорогдол, нэр төрөл, зардал санхүүжилт холбоотой асуудлуудыг хөндөн ярив.

Улсын Их Хурлын гишүүд Дархлаажуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн танилцуулгатай холбогдуулан асуулт асууж, үг хэлсний дараа уг төслийг хэлэлцэх, эсэх талаар санал хураав. Хуулийг төслийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн тул Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо

ШИНЭ МЭДЭЭ

  BENCHMARKS  
Loading Time: Base Classes  0.0111
Controller Execution Time ( User Module / Page )  0.3987
Total Execution Time  0.4099
  GET DATA  
$_GET['id']   11134
$_GET['year']   2025
  MEMORY USAGE  
1,739,864 bytes
  POST DATA  
No POST data exists
  URI STRING  
p/91324
  CLASS/METHOD  
user_module/page
  DATABASE:  vip_maindb   QUERIES: 9  (Hide)
0.0005   SELECT *
FROM (`vip_usersAS user)
LEFT JOIN `vip_user_advancedAS adv ON `adv`.`user_id` = `user`.`id`
WHERE `user`.`id` =  '11134' 
0.0002   SELECT *
FROM (`vip_usersAS user)
LEFT JOIN `vip_user_advancedAS adv ON `adv`.`user_id` = `user`.`id`
WHERE `user`.`id` =  '11134' 
0.0003   SELECT GROUP_CONCAT(DISTINCT content_group.name) AS group_name
                                FROM 
(`vip_usersAS user)
                                
LEFT JOIN `vip_user_groupAS user_group ON `user_group`.`user_id` = `user`.`id`
                                
INNER JOIN `vip_content_groupAS content_group ON `user_group`.`group_id` = `content_group`.`idWHERE `user`.`id` = 11134 
0.0003   SELECT `start`
FROM (`vip_users_menu`)
WHERE `user_id` =  '11134'
ORDER BY `sortasc 
0.0001   SELECT `user_page_banner`.*
FROM (`vip_user_page_bannerAS user_page_banner)
WHERE `user_id` =  '11134' 
0.0003   SELECT `users_menu`.* FROM (`vip_users_menuAS users_menu)
            
INNER JOIN `vip_usersAS user ON `user`.`id` = `users_menu`.`user_id`
            
WHERE until_now AND `user_id` = 11134 ORDER BY sort AS
0.0001   SELECT *
FROM (`vip_user_advanced`)
WHERE `user_id` =  '11134' 
0.0002   SELECT *
FROM (`vip_content`)
WHERE `id` =  '91324' 
0.3756   SELECT `content`.*
FROM (`vip_contentAS content)
LEFT JOIN `vip_content_mappingAS map ON `map`.`content_id` = `content`.`id`
LEFT JOIN `vip_usersAS user ON `user`.`id` = `map`.`user_id`
WHERE ( content.`created_user` = 11134 OR `map`.`user_id` = 11134) AND YEAR(publishdate) <= 2025 
AND `content`.`is_agreed` =  1
AND `content`.`is_unpublish` =  '0'
AND `content`.`is_nagative` =  '0'
GROUP BY `content`.`id`
ORDER BY `publishdateDESC
LIMIT 20 
  HTTP HEADERS  (Show)
  SESSION DATA  (Show)
  CONFIG VARIABLES  (Show)