МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2023.07.03
Эдийн засаг, Худалдаа

О.Цогтгэрэл: Богино болоод урт хугацаат өр, төлбөр 8 ихнаяд 41 тэрбум төгрөгөөр нэмэгдсэний учир шалтгаан юу вэ?

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.07.03/ нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд Монгол Улсын 2022 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2022 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, "Монгол Улсын 2022 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэг хийлээ.

 Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

 УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл:

2022 оны төсвийн гүйцэтгэл яригдаж байна. Аудитын газрын даргаас тодруулах зүйлс байна. 2022 оны төсвийн гүйцэтгэлийг Засгийн газар талаас онцгой сайн үзүүлэлт байгаа гэдэг тайлангууд удаа дараалан хэлж буй. Яг өнөөдрийн өр төлбөрийг харахаар богино хугацаат өр төлбөр 2022 онд 1,7 ихнаяд, урт хугацаат өр төлбөр нь 6,3 ихнаяд бөгөөд нийтдээ 2022 оны эхлэл, төгсгөл хооронд 8 ихнаяд 41 тэрбум төгрөгөөр Монгол Улсын нийт өр зээл нэмэгджээ. Үүн дээр Аудитын газраас ямар дүгнэлттэй байдаг вэ.

Богино болоод урт хугацаат өр төлбөр 8 ихнаяд 41 тэрбум төгрөгөөр нэмэгдсэний учир шалтгааныг хэлж өгнө үү?

Төрийн өмч болоод төсөвт байгууллагуудын хөрөнгө өнгөрсөн хугацаанд нэмэгджээ. Үүн дээр Аудитын байгууллагын зүгээс ямар байр суурьтай байна вэ?

Ерөнхий сайд нэг хүнд ногдох ДНБ 5 мянган доллар болсон хэмээн ХМХ-ээр удаа дараалан мэдэгдсэн. Энэ нь ямар тооцоо болон аргачлалаар гарсан мэдээ вэ. Үүн дээр хариулж өгнө үү.

 Түүний асуултад, Сангийн сайд Б.Жавхлан хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ