2023.06.30
Боловсрол, Соёл, спорт, залуучууд
С.Ганбаатар: Дээд боловсролын тогтолцоонд магадлан итгэмжлэлийг чанартай эсэхэд хариуцлагыг хэрхэн тооцож байна?
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.06.30/ үдээс хойших нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Боловсролын ерөнхий хуультай хамт өргөн мэдүүлсэн Дээд боловсролын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлэг хийлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн С.Ганбаатар:
Дээд боловсролын тухай хуулийг дэмжиж байна. Өмнөх хуульд гажуудалтай зүйл олон байсан. Магадлан итгэмжлэлийг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас эрх олгосон ашгийн төлөө бус байгууллага хэрэгжүүлэх бөгөөд тус байгууллага нь үйл ажиллагааныхаа үр дүнг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад тайлагнана гэсэн байна. 60 гаруй Дээд боловсролын байгууллага чанартай, чанаргүй олон янз байгаа.
Дээд боловсролтой худалдагч хийгээд явж байгаа нь тухайн хүүхдийн мөрөөдлөөр мөнгө хийсэн байна аа гэсэн үг. Тэгэхээр энэ магадлан итгэмжлэлийн үйл ажиллагааг чанартай эсэх тал дээр хэрхэн хариуцлага тооцож байна. Нэг ёсондоо, Дээд боловсролын тогтолцоонд магадлан итгэмжлэлийг чанартай эсэх тал дээр хариуцлагыг хэрхэн тооцож байна. Яаж өнөөдрийн байдлаас өөр болох вэ. Үүн дээр хариулт өгнө үү?
Л.Энх-Амгалан сайдын хэлж байгаа зөв өө. Улсын их дээд сургуулиуд сонгуульд сайн явсан хүнийг менежерээр томилдог. Энэ явдал 30 жил Монгол Улсад үзэгдлээ шүү дээ. Хэтэрхий байна. Энэ бол хүүхдүүдийн хувь заяагаар тоглож байгаатай адил зүйл. Дээд боловсролын байгууллага нь оюуны өмчийг бүртгэлжүүлэх, хамгаалах. Ялангуяа их сургууль нь аж үйлдвэрийн хамтын ажиллагааг дэмжсэн тогтолцоог бүрдүүлсэн байна гэх. Үүнийг яаж бүрдүүлэх вэ?
Боловсролын ерөнхий хууль нь том асуудлыг зохицуулж байгаа том хууль. Маш олон журам баталж байна. “Нохойноосоо гинж нь” гэдэг шиг журам дотор нь хуулиасаа том том заалтууд орчих гээд байдаг. Зөвлөл нь орон тооны ажлын алба, дэд зөвлөлтэй байна. Ажлын алба, дэд зөвлөлийн үйл ажиллагааг журмаар зохицуулна гэж байгаа. Энэ журмыг батлах нь тодорхойгүй байна. Үүн дээр хариулт өгнө үү.
Түүний асуултад, УИХ-ын гишүүн, БШУ-ны сайд Л.Энх-Амгалан хариуллаа.