МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2023.06.30
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс

О.Цогтгэрэл: 70 сая малыг эрүүл болгох зорилго болон бодлого чинь хэр боломжтой вэ?

УИХ-ын чуулганы /202306,30/-ны өдрийн хуралдаанаар Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

 Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

 УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл:

Мал аж ахуйн салбарт ажиллаж байгаа хүмүүсийн аж ахуй, гол орлого, ирээдүйн баталгаа гэх мэт олон зүйлүүдийг ярихад асуудал үнэхээр төвөгтэй болчхож. Энэ салбарт ажиллаж байгаа хүмүүс улсын дунджаас бүтээж буй баялаг, олж буй орлого гэхчлэн бүх зүйл өмнө нь асар хэцүү явж ирсэн бол одоо бүр дордсон.

Мах, сүүг нь ариун цэврийн шаардлага хангахгүй гэж үздэг. Мөн байгаль орчин нь сүйдсэн, бэлчээр нь ган гачигт автсан. Ийм нөхцөл байдал дээр онош оо бид зөв тавих ёстой. Энэ мухардлаас хэрхэн гарах вэ. Үүн дээр ямар бодлого байна вэ.

70 сая малыг эрүүл болгох зорилго болон бодлого чинь хэр боломжтой вэ?

Мал аж ахуйн салбар чинь Монголын хөдөө аж ахуйн эдийн засгийн салбар бус амин зуулгын салбар болоод хувирчихсан. Үүн дээр ямар дүгнэлт хийж байна вэ?

Түүний асуултад, ХХААХҮЯ-ны сайд Х.Болорчулуун хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ