2023.06.30
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс
С.Ганбаатар: Малчдад хуулийн талаарх мэдээлэл, сургалт өгөх үү
УИХ-ын чуулганы /202306,30/-ны өдрийн хуралдаанаар Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн С.Ганбаатар:
Чухал асуудал орж ирлээ. Салбарын сайдын хариуцах гол таван асуудлын нэг нь хүнсний аюулгүй байдал. Аюулгүй байдал гэдэг бол стандартжуулах, аюултай байвал торгоно гэсэн хууль орж ирлээ. Зөрчлийн тухай хуульд хэд хэдэн заалт байна. Тавдугаарт 1,3-4 Энгийн зөвшөөрөлгүйгээр гадаадад мах гаргасан бол тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож,торгууль тавина гэжээ. Энэ мэт олон зүйл байна. Гол нь малчдад мэдээлэл яаж хүргэж байна. Мэдээлэл, сургалтгүй үүнийг хэрэгжүүлбэл хүнд суртал үүсэж, авлигалын үүд нээгдэнэ. Тодорхой биш хэд хэдэн зүйл байна.
Жишээ нь Тодорхой хариулт өгөөрэй. Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Залаажинст овгийн ухныг Баацагаан сумын малчин авч, ямаагаа хээлтүүлэхээр ашиглавал торгууль төлөх үү. Зөвшөөрлөө хаанаас, яаж авах вэ?
Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.