МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2023.06.23
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

О.Цогтгэрэл: Энэ хуульд реформ хийгдээгүй байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.06.23/ хуралдаанаар Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэв.

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл: 

Энэ хуульд рефорумын шинжтэй өөрчлөлт орсон гэж ярьж байгаа ч ийм зүй харагдахгүй байна. Нийгмийн даатгал уу, төрийн татвар уу, халамж уу гэдэг нь тодорхойгүй байна. Өмнө нь ч ингэж явж ирсэн, эцсийн хариулт алга. Аливаа даатгал төлсөн хэмжээгээрээ ирээдүйн эрсдэлээ хамгаалуулдаг. Манай тогтолцоо ийм уу, ингэж чадаж байна уу. Эв санааны тогтолцоог харахаар улсын татвар юм шиг, нөгөө талаасаа тэтгэвэр тогтоолгож байгаа байдал нь хэдэн хүүхэдтэй эсэх, нийгмийн бүлэг, ажил мэргэжлээр нь шимтгэл авч, буцааж тооцож байгаа аргачлалын харахаар нийгмийн халамж юм шиг энэ хэвээрээ байна. Зарим татварыг төрөөс, улсаас даадаг. Гэтэл улсын мөнгө гэж байхгүй. Сангийн яамны зооринд баахан мөнгө хадгалаад зохицуулна гэж байгүй. Иргэдийн даатгал, шитгэл татвар гэж бий.

Бүтэн жилээрээ усгал зардлаа тооцоод явж байгаа. Хэн нэгэн төрийн мөнгө гээд төлдөг зүйл байхгүй. Татвар, даатгал, нийгмийн даатгалын аль нь мэдэгдэхгүй энэ зүйлийг төрийн мөнгөөр нөхнө гэдэг үзэл санаа хэвээрээ байна. Рефорум гэж ярьж болохгүй. Харин цаашдаа хөгжүүлэхээр зүйл нь Хувийн тэтгэврийн тухай асуудал нээгдэж байна. Даатгал, татвар, халамж гурвыг нийлүүлээд гаргасан зүйлийг рефорум гэж харахгүй байна.

Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ