МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2023.06.23

Л.Мөнхбаатар: Авлигатай тэмцэх Үндэсний хөтөлбөрийг орон нутагт ямар субъект хэрэгжүүлэхээр тусгав

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.06.23/ нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд Монгол Улсын Засгийн газраас 2023.06.16-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна.

Хэлэлцсэн асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэв.

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар:

Авлигатай тэмцэх үйл ажиллагаа нь өргөн хүрээтэй ойлголт юм. Зөвхөн авлигын гэмт хэрэгтэй тэмцэх, мөрдөх тухай асуудал огт биш. Соён гэгээрүүлэх, авлигатай тэмцэх, улс төрийн хүсэл зориг, манлайлал, төрийн бүх шатны байгууллагуудын үүрэг оролцоо, нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагуудын оролцоо гэхчлэн маш олон зүйлүүдээс хамаарна. Мөн иргэд, иргэний нийгмийн байгууллага болон сэтгүүлчдийн оролцоо ч өндөр байдаг. Ийм учир “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх ажлын зохион байгуулалтад анхаарах ёстой. “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр” нь үр дүнтэй хэрэгжиж байгаа. 2022 онд анх удаа батлагдан гарсан.

УИХ-ын дэд даргын дэргэд 2 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажлын алба нь байгуулагдан, улмаар АТГ болон өргөжөөд явж байгаа. Авлигатай тэмцэх ажлын зохион байгуулалт дээр, орон нутагт “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх тодорхой субъект их чухал. Тиймээс уг субъектийг хөтөлбөрт тодорхой зааж өгсөн үү. Хэн хариуцаж, хэрхэн тайлагнаж байх, ямар үйл ажиллагаа явуулж байх чиглэлийг тогтоож өгсөн үү?

Нөгөөтэйгүүр өнгөрсөн хугацаанд хэрэгжсэн “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилт үр дүн сайн байхад тус хөтөлбөрийн ажлын албатай ажилласан. Энэ нь чухал гэж бодож байгаа. Цаашид ажлын алба үргэлжлүүлэн ажиллах уу. Төрийн бүх шатны байгууллагууд, орон нутгийн байгууллагууд, иргэний нийгмийн оролцоотой төрийн бус байгууллагуудыг нэгтгэн зангиддаг, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг түүний хэрэгжилтийг тайлагнадаг. Мөн УИХ, ХЗБХ-нд тайлагнадаг учиртай. Хэдий хэр хугацаанд тайлагнах вэ.

Цаашид “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх тодорхой субъектийг төрийн бүх шатны байгууллагад байх ёстой хэмээн бодож байна. Ингэснээр авлигаас урьдчилан сэргийлэх, авлигыг үл тэвчих уур амьсгалыг бий болгох, энэ чиглэлээр соён гэгээрүүлэх ажил нь түлхүү явахад дөхөм болно. Энэ чиглэлд үндэсний хөтөлбөрт ямар зүйл тусгагдав. Тэр дундаа хөтөлбөрийн хэрэгжилтийг орон нутагт хэрхэн зохион байгуулах вэ?

Түүний асуултад, ажлын хэсэг хариуллаа. 

ШИНЭ МЭДЭЭ