МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2023.06.22

О.Цогтгэрэл: Соёлын инновацыг төрийн дэмжлэгтэйгээр хийж болох юм уу?

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.06.22/ нэгдсэн хуралдаанаар Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэв.

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл:

Хуулийн нэр бол гоё нэртэй хууль байна. Хуулийг харахад онцлог шинэ зүйл олж харсангүй. Бүтээлч үйлдвэрлэл гэдэг бүх салбарт яригддаг. Үүнээс соёлынх гэж онцгойлж авч байгаа бол цаашдаа бүх салбарт тухайн салбарын бүтээлч үйлдвэрлэл гэж явах юм уу?

Соёлын хууль байгаа. Энэ хуулиндаа соёлын бүтээлч үйлдвэрлэлээ нэмэлт өөрчлөлтөөр тусгаж болоогүй юм. Хуулиудын нөхцөл байдлыг харахаар олон зүйл ярьж болохоор байна. Бүтээлч үйлдвэрлэл, инновац гэдэг зүйл хувь хүний ур чадвар, бүтээлч сэтгэлгээнд тогтдог. Үүнийг системчилж явах бололцоо уг хуулиар байна уу?

Үйлдвэрлэлийг системчлээд хуулийн, төрийн түвшинд дэмжлэгтэйгээр босож ирэх салбар энэ мөн үү? Үүн дээр судалгаа байна уу? Миний хувьд бүтээлч үйлдвэрлэлийн салбарыг төрийн дэмжлэгээр хийнэ гэж ойлгохгүй байна.

Түүний асуултад Соёлын сайд Ч.Номин хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ