МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Парламент дахь жендерийн зохист түвшний харьцааг 30/70 байхаар тогтов
2023.06.16
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

Парламент дахь жендерийн зохист түвшний харьцааг 30/70 байхаар тогтов

УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдаанаар эцэслэн баталлаа.

Санал хураалтад 46 гишүүн оролцсон бөгөөд 42 гишүүн дэмжсэн санал өгч, хуулийг 91.3 хувийн саналаар хууль эцэслэгдэв. Харин УИХ-ын гишүүн Х.Баделхан, Д.Ганбат, Г.Ганболд, Б.Саранчимэг нар “эсрэг” кноп дарж, зөвшөөрөөгүй санал өгөв.

Тус хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хэлэлцүүлгүүдийн үеэр “Монгол Улсын парламентын гишүүд хүний эрх, жендерийн ямархуу мэдрэмжтэй вэ гэдгээ харуулаад амжлаа” гэх олны яриа үнэний ортой ч байж мэднэ. Сонгуулийн тухай хуулийн хамгийн сонирхол татахуйц нь “эмэгтэйчүүдийн квот”-той холбоотой өөрчлөлт байв. Тэгвэл олны анхаарлын төвд байсан жендерийн зохистой түвшний харьцааны талаарх заалтад эмэгтэй нэр дэвшигчдийн квотыг 30 хувь болгон тогтоож, 2028 оны УИХ-ын сонгуулиас эмэгтэйчүүдийн квотыг 40 болгон нэмэгдүүлэх заалтыг ийн тусгалаа.

 ХУУЛЬД ОРСОН ОНЦЛОХ ӨӨРЧЛӨЛТҮҮД:

-Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газар байрладаг гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэн сонгуульд оролцож, санал өгөх эрхтэй. Гадаадад санал авах өдөр нь дөрөв хүртэлх өдөр байна. Гадаад улсад байгаа иргэдээс санал авахдаа зөвхөн жагсаалтаар нэр дэвшигчид буюу улстөрийн намуудын нэр дэвшилтээр санал авна. Тойрогт нэр дэвшигчдэд гадаадад байгаа иргэд санал өгөх боломжгүй.

2024 оны УИХ-ын сонгуулиар 126 гишүүнтэй болНО. Үүний УИХ-ын 78 гишүүн тойргоос, 48 гишүүн намын жагсаалтаар сонгогдоно

Жагсаалтаар нэр дэвшигчийн сонгуулийн сурталчилгааг намын сонгууль эрхэлсэн байгууллага хариуцах бөгөөд сурталчилгааны хэвлэмэл материал нь гурван хэвлэлийн хуудас хэмжээнээс хэтрэхгүй


-Улс төрийн намын бүртгэл, өөрчлөлттэй холбоотойгоор нам сонгуульд оролцохоо илэрхийлэх, хүлээн авах, бүртгэх үйл ажиллагаатай холбоотойгоор гардаг хүндрэл, эрх зүйн тодорхойгүй байдлыг арилгах

Сонгуульд зориулсан сурталчилгааны зардал 50 хувиар буурНА

Хүйс хамаарахгүйгээр ажиллаж хөдөлмөрлөх боломжууд олон ч амьдрал дээр эмэгтэйчүүд нь ар гэрээ хариуцах, хүүхдээ асран халамжлах зэрэг баригдмал орон зайд ихэнхдээ уягдчихдаг. Дээр нь улс төрийн орчин мөнгөнөөс ихээхэн хамааралтай болсон нь нууц биш. Энэ нөхцөлд эмэгтэйчүүд улс төрд орж эрчүүдийн адил эрхээ эдэлж жендерийн төлөөлөл болж чадахгүй байгаа. Нэг ёсондоо, гарааны тэгш байдал байхгүйн дээр шударга өрсөлдөөн байхгүй гэхэд буруудахгүй болов уу. Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүд, эрчүүдийн оролцоо тэнцвэртэй байх тусам улс орны хөгжил илүү хурдтай, төрөөс гарч буй шийдвэрүүд илүү бодитой бөгөөд нийгмийн амьдралд нийцдэгийг олон ч судалгааны дүнгээс харж болно.

Жендерийн зохист түвшний харьцааг 40/60 байлгахыг дэмжсэн парламентийн гишүүд юу хэлэв:

УИХ-ын гишүүн Д.Өнөрболор: Эмэгтэйчүүдийн квоттой холбоотой заалтыг ухарсан гэж хэлэхгүй ч бас урагшилсан хэмээн харахгүй байна. Миний хувьд хуучин байр сууринаасаа нэг сөөм ч ухрахгүй. Энэхүү шийдэл чинь олон арван мянган мэдлэг, боловсролтой эмэгтэйчүүдийн нүдийг нээж, оюун санааг сэрээлээ. Улс орноо удирдан чиглүүлэх үйлсэд эмэгтэйчүүдийн оролцоог хангахад улс төрийн намууд болон удигдагчид анхаарч, улс төрийн соёл гарган санаачилгатай байхыг хүсэх л юм бол 30 байтугай өсгөх боломжтой. "Эр" төвтэй засаглалын бүтэц дотор эмэгтэйчүүдийн үнэлэмж олон жил доогуур явж ирсэн. Өнөөдөр мөс зүсэх, шинэ жишиг тогтоох түүхэн үүрэг гүйцэтгэх цаг хугацаа иржээ. Бусдад боломж олгогч, шинэ зам мөр гаргагч улс төрч байх нь миний зарчим. Гарт байгаа боломжоо бусдад зориулахаас татгалзана гэдэг нь түүхийн өмнө хүлээх хариуцлага биш юм.

УИХ-ын гишүүн П.Анужин: Дэлхийн бүхий л улс орон болон НҮБ-ын гишүүн орнууд нь НҮБ-ын Ерөнхий ассамблейн “тогтвортой хөгжил 2030” гэдэг зүйлд нэгдэн орсон. Хүйсийн тэнцвэртэй байдал нь хөгжлийн суурь юм. Энэхүү тэнцвэртэй байдлыг хангах үүргийг Дэлхийн бүхий л улс орнууд хүлээсэн. Бид олон улсын тавцанд амласандаа хүрдэг, түүнийхээ төлөө хичээдэг, зүтгэдэг байх ёстой. Монгол Улс Жендерийн тэгш байдлын тухай хуулийг 2011 онд баталсан. Энэ хууль батлагдсан хэдий ч хэрэгжилт нь хангалтгүй байна. УИХ-ын дарга манлайлал үзүүлж тус хуулийг УИХ-аар баталчихсан л юм бол хэрэгжүүлдэг байх учиртай.

УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа: Монгол Улсын хүн амын нийт сонгогчдын 51 хувь нь эмэгтэйчүүд. 2020 оны ИТХ-ын сонгуульд саналаа өгсөн сонгогчдын 55,9 хувь, 2016 он болон 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд саналаа өгсөн сонгогчдын 54,9 хувь нь эмэгтэйчүүд байна. ТББХ-ны хуралдаанаар Монгол Улсын олон талт ОУ-ын гэрээ, гэрээний хорооны зөвлөмжийн тайланг хэлэлцсэн. Тайланд манай улс эмэгтэйчүүдийг алагчлахын эсрэг хорооны зөвлөмжийн хэрэгжилт дээр ямар байдалтай ажилласан, цаашид юуг анхаарах ёстой гэсэн чиглэлийг өгсөн. Үүнд, эмэгтэйчүүдийг үндэсний болон орон нутгийн түвшинд шийдвэр гаргах албан тушаалд эрчүүдтэй адил тэгш байдлаар томилох, сургалт, жендерийн мэдрэмжтэй ажилд зуучлах, түр зуурын тусгай арга хэмжээ авах зэрэг зорилтот арга хэмжээг ав. Шийдвэр гаргахад эмэгтэйчүүдийн эрх, тэгш оролцоотой байхын ач холбогдлын талаар нийгэмд сурталчлах үйл ажиллагааг идэвхтэй явуул гэдэг зөвлөмжийг өгсөн.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар: Ард иргэдийнхээ зовлон зүдгүүр, хүсэл сонирхлыг ойлгодог учир 40 хувь гэж оруулж ирж байгаа юм байна. Үүнд талархаж байна. Яагаад 4 жил хүлээ гэж байгаа юм. Монголын төрд эмэгтэйчүүдийн дуу хоолой хэрэгтэй. Чингис хаан Монгол ээжээс төрсөн. Төрийн аливаа шийдвэрийг гаргахдаа насан туршдаа ээжтэйгээ зөвлөлддөг байсан. Эмэгтэй гишүүд нийгмийн эмзэг олон асуудалд дуу хоолойгоо маш сайн гаргадаг. Эрчүүд бидний ойлгож мэдэрдэггүй олон асуудалд тэд нягт ханддаг.

УИХ-ын дарга Г.Занданшатар: Өнөөдөр үг хэлсэн гишүүдийн олонх нь жендерийн тэгш байдлыг дэмжин үг хэллээ. Бид уламжлалаа дагасан ч хүчирхэг эмэгтэйчүүд төрд нөлөөтэй байв. Парламентын гишүүдийн олонх нь эмэгтэйчүүд болох чиг хандлага дэлхий даяар байна. Эмэгтэйчүүд зөөлөн ур чадвартай, тэдний давуу талыг хууль батлах үйл хэрэгт оролцуулах нь зөв. Тогтвортой хөгжлийн баримт бичгийн 5-р заалт ч энэ асуудлыг хөндсөн. Хуулийн төслийг боловсруулсан ажлын хэсгийн нөр их хөдөлмөрт баярлалаа. Төрийн байгуулалтын байнгын хороо дундын буюу зөв хувилбар оруулж ирлээ. УИХ-ын эмэгтэй гишүүд хүйсийн тэгш байдлыг хангуулахын тулд нөлөөллийн ажлыг маш сайн хийлээ.

Монгол Улс эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, жендерийн эрх тэгш байдлыг хангах чиглэлд НҮБ болон бусад олон улсын гэрээ хэлэлцээрт нэгдэн орж, тэдгээрийн зарим заалтуудыг хууль тогтоомж, бодлого хөтөлбөрүүдэд тусгаж ирсэн. Гэсэн ч энэ нь өнөөдөр тунхгийн шинж чанартай болж, зөвхөн цаасан дээр бичигдсэн төдий болох нь сүүлийн сонгуулиудын квот тогтоосон байдлаас харж болно.

Эмэгтэй улс төрчдийн тоог нэмэгдүүлэх замаар өнгөрсөн хугацаанд орхигдож ирсэн улсын хөгжлийн бодлого, нийгмийн бодлого, цаашлаад хүн рүү чиглэсэн бодлогуудыг хэрэгжүүлэх нийгмийн нэхэлт, шаардлагатай одоогийн парламент нүүр тулж эцэст нь Парламент дахь жендерийн зохист түвшний харьцааг 30/70 байх нь зөв гэж үзлээ.

ШИНЭ МЭДЭЭ

  BENCHMARKS  
Loading Time: Base Classes  0.0085
Controller Execution Time ( User Module / Page )  0.8609
Total Execution Time  0.8695
  GET DATA  
$_GET['id']   11134
$_GET['year']   2025
  MEMORY USAGE  
1,754,960 bytes
  POST DATA  
No POST data exists
  URI STRING  
p/90909
  CLASS/METHOD  
user_module/page
  DATABASE:  vip_maindb   QUERIES: 9  (Hide)
0.0006   SELECT *
FROM (`vip_usersAS user)
LEFT JOIN `vip_user_advancedAS adv ON `adv`.`user_id` = `user`.`id`
WHERE `user`.`id` =  '11134' 
0.0003   SELECT *
FROM (`vip_usersAS user)
LEFT JOIN `vip_user_advancedAS adv ON `adv`.`user_id` = `user`.`id`
WHERE `user`.`id` =  '11134' 
0.0003   SELECT GROUP_CONCAT(DISTINCT content_group.name) AS group_name
                                FROM 
(`vip_usersAS user)
                                
LEFT JOIN `vip_user_groupAS user_group ON `user_group`.`user_id` = `user`.`id`
                                
INNER JOIN `vip_content_groupAS content_group ON `user_group`.`group_id` = `content_group`.`idWHERE `user`.`id` = 11134 
0.0003   SELECT `start`
FROM (`vip_users_menu`)
WHERE `user_id` =  '11134'
ORDER BY `sortasc 
0.0002   SELECT `user_page_banner`.*
FROM (`vip_user_page_bannerAS user_page_banner)
WHERE `user_id` =  '11134' 
0.0003   SELECT `users_menu`.* FROM (`vip_users_menuAS users_menu)
            
INNER JOIN `vip_usersAS user ON `user`.`id` = `users_menu`.`user_id`
            
WHERE until_now AND `user_id` = 11134 ORDER BY sort AS
0.0001   SELECT *
FROM (`vip_user_advanced`)
WHERE `user_id` =  '11134' 
0.5176   SELECT *
FROM (`vip_content`)
WHERE `id` =  '90909' 
0.3186   SELECT `content`.*
FROM (`vip_contentAS content)
LEFT JOIN `vip_content_mappingAS map ON `map`.`content_id` = `content`.`id`
LEFT JOIN `vip_usersAS user ON `user`.`id` = `map`.`user_id`
WHERE ( content.`created_user` = 11134 OR `map`.`user_id` = 11134) AND YEAR(publishdate) <= 2025 
AND `content`.`is_agreed` =  1
AND `content`.`is_unpublish` =  '0'
AND `content`.`is_nagative` =  '0'
GROUP BY `content`.`id`
ORDER BY `publishdateDESC
LIMIT 20 
  HTTP HEADERS  (Show)
  SESSION DATA  (Show)
  CONFIG VARIABLES  (Show)