МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2023.06.16
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

Л.Мөнхбаатар: Хуульд хөдөө орон нутгийн сургуулийг автомашинтай болгох заалт орсон уу

УИХ-ын чуулганы /2023,6,16/-ны өдрийн хуралдаанаар  Боловсролын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар: 

Энэ хэмнэлтийн хуулиар холбогдож буй заалт байгаа. Орон нутагт албан хэрэгцээнд зориулж унаж байгаа авто машины асуудал яригддаг. Үүнд сумын Засаг дарга, ИТХ-ын асуудал яригдаж байна. Үүн дээр нэмээд сумдын сургуулиудад авто машин хэрэгтэй байдаг. Аймгийн төвөөсөө 200-300 км алслагдсан газраас хүүхдүүдээ олимпиад, тэмцээн уралдаанд оруулах шаардлага гардаг. Бас өвлийн хүйтэнд хүүхдүүдээ хүргэж өгдөг ажил бий. Ийм нөхцөлд фургон автомашин маш их хэрэгтэй. Машин авах гэхээр Хэмнэлтийн хуульд ороогүй гэсэн асуудал яригддаг. Энэ асуудал хуульд тусгагдсан уу?

Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ