МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2023.06.07
Уул уурхай, Аж үйлдвэр, эрдэс баялаг

Г.Дамдинням: Компанийн урсгал зардлыг улсын төсвөөс санхүүжүүлэх үү?

УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо өнөөдөр /2023.06.07/ хуралдлаа. Хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Т.Энхтүвшингөөс Монгол Улсын шадар сайдад хандаж тавьсан “Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцын талаар” тавьсан асуултын хариуг сонссон юм.

Асуултын хүрээнд байнгын хорооны гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Г.Дамдинням:

"Тогтоолоор бол төслийн нэгжийн урсгал задлыг улсын төсвөөс санхүүжүүлэх тухай төсөл орж ирсэн. 400 орчим сая ам.долларыг төсвөөс санхүүжүүлэх үү? Үүний зарцуулалт нь юу байх вэ?"

Түүний асуултанд "Монгол газрын тос боловсруулах үйлдвэр"ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал, доктор Д.Алтанцэцэг хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ