2023.04.14

Т.Аубакир: ХАА-н тусгай сан нь хувьцаат компани болсноор ижил төрлийн бизнес эрхэлдэг ААН-үүдийн үйл ажиллагаанд саад болж болохгүй

Улсын Их Хурлын Чуулганы өнөөдрийн /2023.04.14/ хуралдаанаар Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэв.

УИХ-ын гишүүн Т.Аубакир:

Хөдөө аж ахуйг дэмжих сан үндсэндээ ХХК болоод олон нийтийн компани болох чиглэл рүү явж байна. Хөдөө аж ахуйг дэмжих сангийн Монголын газар тариалан, хүнсний хангамжид үзүүлсэн нөлөө маш өндөр. 2008 онд “Атрын аян” зарласнаас хойш үндсэндээ 1991-2008 он хүртэл тасарсан байсан дотоодын улаан буудайн хангамжийн асуудлыг “Атрын гуравдугаар аян”-тай зэрэгцээд цэгцэнд оруулсан сангийн нэг байсан юм.

Хүнсний ногоо, тариалан, мал аж ахуй эрхлэгчид цаг агаар болон эдийн засгийн хүнд хэцүү нөхцөлд ганцхан ханддаг сан нь “Хөдөө аж ахуйг дэмжих сан” байсан юм. Хандахаас өөр арга байхгүй. Тухайн сангаас зээл авч, үйл ажиллагаагаа явуулаад Монгол Улсын хүнсний хангамжид тодорхой хэмжээний нөлөө үзүүлээд явж байсан зээл авсан хүн болгоныг ялтан мэтээр харагдуулж болохгүй. Хөдөө аж ахуйн сангаас зээл авсан өртэй ААН-үүдийг зарласан байна шүү дээ. Зээл авсан хүн бүр ялтан биш. Зээлээ аваад заасан хугацаанд нь төлөөд явдаг ААН бий.

Нийгэмд ийм хандлага бий болчихоод байна. Хөгжлийн банк, нүүрсний хэргээс шалтгаалаад зээл авсан хүн бүрийг ялтан мэтээр харагдуулдаг. МАН засаг барьснаас хойш зээл авсан болгоныг ялтан болгож зарлаад. Хөдөө аж ахуйг дэмжих сангаас зээл трактор, техник, шатахуун хөнгөлөлттэй аваад Монголын ард түмнийг талх, тариатай нь байлгасан нь ял болж хувирах уу? Үүндээ жоохон учиртай хандмаар байна.

Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд зарим төрийн өмчит компаниудыг олон нийтийн болгоё, засаглалыг сайжруулъя гэж буй бодлогыг дэмжиж буй. Үүний өмнөх анхны хэлэлцүүлэгт миний оруулсан 2-3 санал хуульд орсон байна.

Нэгдүгээрт тухайн хөдөө аж ахуйг дэмжих сан маань ХХК болоод ижил төрлийн бизнес эрхлэгчидтэйгээ өрсөлдөөд боож унагаагаад байж болохгүй. Техник хэрэгсэл нийлүүлдэг хувь хүн, ААН бий. Эдгээр хүмүүстэйгээ өрсөлдөхгүй байхын тулд ХХК-ийн дүрэмд ижил төрлийн бизнес эрхэлдэг хувийн хэвшлүүдтэйгээ өрсөлдөж болохгүй.  Олон нийтийн болгоход нь ижил төрлийн бизнес эрхлэгчдэд нь эхэлж хувьцааг нь санал болгох ажлыг ажлын хэсгийнхэн зохион байгуулах хэрэгтэй.

Түүний асуултад УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ

  BENCHMARKS  
Loading Time: Base Classes  0.0078
Controller Execution Time ( User Module / Page )  0.3545
Total Execution Time  0.3624
  GET DATA  
$_GET['id']   11135
$_GET['year']   2025
  MEMORY USAGE  
1,729,104 bytes
  POST DATA  
No POST data exists
  URI STRING  
p/89759
  CLASS/METHOD  
user_module/page
  DATABASE:  vip_maindb   QUERIES: 9  (Hide)
0.0004   SELECT *
FROM (`vip_usersAS user)
LEFT JOIN `vip_user_advancedAS adv ON `adv`.`user_id` = `user`.`id`
WHERE `user`.`id` =  '11135' 
0.0003   SELECT *
FROM (`vip_usersAS user)
LEFT JOIN `vip_user_advancedAS adv ON `adv`.`user_id` = `user`.`id`
WHERE `user`.`id` =  '11135' 
0.0004   SELECT GROUP_CONCAT(DISTINCT content_group.name) AS group_name
                                FROM 
(`vip_usersAS user)
                                
LEFT JOIN `vip_user_groupAS user_group ON `user_group`.`user_id` = `user`.`id`
                                
INNER JOIN `vip_content_groupAS content_group ON `user_group`.`group_id` = `content_group`.`idWHERE `user`.`id` = 11135 
0.0005   SELECT `start`
FROM (`vip_users_menu`)
WHERE `user_id` =  '11135'
ORDER BY `sortasc 
0.0002   SELECT `user_top_banner`.*
FROM (`vip_user_top_bannerAS user_top_banner)
WHERE `user_id` =  '11135' 
0.0003   SELECT `users_menu`.* FROM (`vip_users_menuAS users_menu)
            
INNER JOIN `vip_usersAS user ON `user`.`id` = `users_menu`.`user_id`
            
WHERE until_now AND `user_id` = 11135 ORDER BY sort AS
0.0001   SELECT *
FROM (`vip_user_advanced`)
WHERE `user_id` =  '11135' 
0.0002   SELECT *
FROM (`vip_content`)
WHERE `id` =  '89759' 
0.3337   SELECT `content`.*
FROM (`vip_contentAS content)
LEFT JOIN `vip_content_mappingAS map ON `map`.`content_id` = `content`.`id`
LEFT JOIN `vip_usersAS user ON `user`.`id` = `map`.`user_id`
WHERE ( content.`created_user` = 11135 OR `map`.`user_id` = 11135) AND YEAR(publishdate) <= 2025 
AND `content`.`is_agreed` =  1
AND `content`.`is_unpublish` =  '0'
AND `content`.`is_nagative` =  '0'
GROUP BY `content`.`id`
ORDER BY `publishdateDESC
LIMIT 20 
  HTTP HEADERS  (Show)
  SESSION DATA  (Show)
  CONFIG VARIABLES  (Show)