2023.04.07
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс
Х.Булгантуяа: Өмнөх сангуудын тайлан тооцоо, өр авлага ямар байдлаар шийдэгдэв. Хариуцлага тооцсон уу
УИХ-ын чуулганы /2023.04.07/-ны өдрийн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэж байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Х.Булгантуяа:
Хөдөө аж ахуйг дэмжих санг татан буулгаад, төрийн өмчит хязгаарлагдмал компани байгуулж байна хэмээн ойлгож байна.
Сан байснаар тусгай сангийн өр авлага, тайлан тооцоо нь зөвхөн Сангийн яаманд хүргэгддэг. Хөдөө аж ахуйг дэмжих сангаас өмнө Тариалан эрхлэлтийг дэмжих сан, мал аж ахуйг дэмжих сан гэх мэт маш олон сангууд байж байгаад төлбөр тооцоо, өр авлагын асуудал үүсгээд улмаар зарим санг татан буулгаж нэгтгэсэн. Одоо корпораци болсноор тайлангаа гаргаж, ашгийн төлөө ажиллахыг эрмэлзэнэ хэмээн ойлгож байна.
Өмнөх сангуудын тайлан тооцоо, өр авлага ямар байдлаар шийдэгдэв. Зээл олголттой холбоотой маш олон зөрчлүүд байсан. 2017-2018 онд Сангийн яамнаас шалгалт орсон, сан тус бүрийн эргэн төлөлт юу болов. Үүнтэй холбогдуулан хуулийн хариуцлага хүлээсэн зүйл байна уу?
Тусгай сангийн тухай хуулиар манай улсад 25 сан бий. Зарим нэг сангуудын асуудлаар Улсын Их хурал дээр нээлттэй сонсгол зохион байгуулбал яасан юм.
ШИНЭ МЭДЭЭ
БНХАУ-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
2024.12.02