МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2023.03.23

Б.Жаргалмаа: Эрүүл мэнд, соёлын салбарт хийх бүтээн байгуулалт ямар шалтгаанаар хойшилж байна вэ

УИХ-ын ээлжит /2023,03,23/-ны өдрийн чуулганаар Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн 2022 оны биелэлт, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2022 оны хэрэгжилт, Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланг сонслоо.

Хэлэлцсэн асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа:

Монгол улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөр болон зорилтот хөтөлбөрийн хоёрдугаар зүйл заалт бол хүний хөгжлийн бодлого. Үүгээр бид эрүүл Монгол хүнийг бий болгох зорилтыг тавьсан. Хийж байгаа сайн зүйлүүд зөндөө бий. Ганц жишээг дурдвал эрт илрүүлгээр элэгний хорт хавдрын үзлэгт 40-65 насны 182.270 хүн хамрагдснаас 122 хорт хавдрын тохиолдол илэрсэн гэсэн мэдээлэл бий. Өвчлөл энэ хэмжээнд байна. Ийм болгохгүйн тулд иргэддээ эрүүл мэндийн боловсрол олгох, нийгмийн эрүүл мэнд рүү чиглэсэн үйл ажиллагааг идэвхжүүлэх зайлшгүй шаардлагатай. Энэ ажлыг ямар хэмжээнд хийж байна вэ?

Бидний мөрийн хөтөлбөрт олон эрүүл мэндийн төв, эмнэлэг байгуулах зорилт тусгагдсан байгаа боловч өнөөдрийн байдлаар энэ мэдээллээс харахад Эрхтэн шилжүүлэн суулгах үндэсний төв, Зүрх судасны төв судалж байна, Сүрьеэгийн эмнэлгийн үйл ажиллагааг түр зогсоогоод байна. Миний ярьдаг Геронтологийн үндэсний төвийн асуудал шийдэгдээгүй, 46%тай барилгын ажил үргэлжилж байна. Эдгээр асуудлыг яах ёстой юм бэ. Ургийн гаж хөгжил нэмэгдсээр. Тархины саажилт, оюуны хомсдолтой хүүхдүүд ихсэж байна. Үүнийг би Н.Энхболд сайдыг байх үед төсөв батлагдахад уламжилж байсан. Дөрвөн оношилгооны төв бий болгоно гэж ярьж байсан. Эдгээр төвийн үйл ажиллагаа ямар байгаа вэ. Баригдаж байна уу.

Нөгөө талд соёлын салбарт хөрөнгө оруулалт байхгүй. Байгалийн түүхийн музей дээр улсаас тодорхой хэмжээний төсөв тавиад байдаг. Батбаяр, Номин сайдын хариулж байгаагаар төсвөөс шалгарсан нэг компани байгаа шүү гэсэн. Өнөөдрийн мэдээлэлд музейн барилгын гүйцэтгэгч шалгаруулах сонгон шалгаруулалт хийгдээгүй байна гэжээ.

Ажил хоцрогдолтой, удаан байгаа шалтгаан юунд байна вэ. Нөгөө л номын сан, үндэсний урлагийн их театр. Драмын театр, ДБЭТ-аа бид буулгахгүйгээр бүрэн засварлая гэсэн боловч санхүүжилтийн асуудал шийдэгдээгүй. Ийм асуудлууд байна.

Манай дүүрэгт ашиглагддаггүй барилгын асуудал байна. Би Ц.Даваасүрэн сайдтай уулзаж байсан. Ашиглагдахгүй байгаа орон сууцыг төсөл хэлбэрээр дахин барих, өөрчлөх шинэчлэх. Гэтэл энэ төсөлд дэд бүтэц байхгүй гэсэн шалтгаанаар компаниуд нь оролцдоггүй. Үүнийг шийдэх гарц, гаргалгаа юу байна вэ. Манай тойрогт маш олон айл байгаа. 72 айлын орон сууц, зургадугаар хорооны 6 байр, Цэргийн хотхоны 6 байр. Ашиглагдахгүй байгаа орон сууцыг дахин төлөвлөх эрх зүйн орчныг яаж бий болгох вэ?

Түүний асуултад БХБ-ийн сайд Ц.Даваасүрэн хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ

  BENCHMARKS  
Loading Time: Base Classes  0.0106
Controller Execution Time ( User Module / Page )  0.4486
Total Execution Time  0.4593
  GET DATA  
$_GET['id']   11142
$_GET['year']   2025
  MEMORY USAGE  
1,722,488 bytes
  POST DATA  
No POST data exists
  URI STRING  
p/89340
  CLASS/METHOD  
user_module/page
  DATABASE:  vip_maindb   QUERIES: 9  (Hide)
0.0004   SELECT *
FROM (`vip_usersAS user)
LEFT JOIN `vip_user_advancedAS adv ON `adv`.`user_id` = `user`.`id`
WHERE `user`.`id` =  '11142' 
0.0003   SELECT *
FROM (`vip_usersAS user)
LEFT JOIN `vip_user_advancedAS adv ON `adv`.`user_id` = `user`.`id`
WHERE `user`.`id` =  '11142' 
0.0002   SELECT GROUP_CONCAT(DISTINCT content_group.name) AS group_name
                                FROM 
(`vip_usersAS user)
                                
LEFT JOIN `vip_user_groupAS user_group ON `user_group`.`user_id` = `user`.`id`
                                
INNER JOIN `vip_content_groupAS content_group ON `user_group`.`group_id` = `content_group`.`idWHERE `user`.`id` = 11142 
0.0003   SELECT `start`
FROM (`vip_users_menu`)
WHERE `user_id` =  '11142'
ORDER BY `sortasc 
0.0001   SELECT `user_page_banner`.*
FROM (`vip_user_page_bannerAS user_page_banner)
WHERE `user_id` =  '11142' 
0.0003   SELECT `users_menu`.* FROM (`vip_users_menuAS users_menu)
            
INNER JOIN `vip_usersAS user ON `user`.`id` = `users_menu`.`user_id`
            
WHERE until_now AND `user_id` = 11142 ORDER BY sort AS
0.0003   SELECT *
FROM (`vip_user_advanced`)
WHERE `user_id` =  '11142' 
0.0002   SELECT *
FROM (`vip_content`)
WHERE `id` =  '89340' 
0.4277   SELECT `content`.*
FROM (`vip_contentAS content)
LEFT JOIN `vip_content_mappingAS map ON `map`.`content_id` = `content`.`id`
LEFT JOIN `vip_usersAS user ON `user`.`id` = `map`.`user_id`
WHERE ( content.`created_user` = 11142 OR `map`.`user_id` = 11142) AND YEAR(publishdate) <= 2025 
AND `content`.`is_agreed` =  1
AND `content`.`is_unpublish` =  '0'
AND `content`.`is_nagative` =  '0'
GROUP BY `content`.`id`
ORDER BY `publishdateDESC
LIMIT 20 
  HTTP HEADERS  (Show)
  SESSION DATA  (Show)
  CONFIG VARIABLES  (Show)