51261333
munkhbaatar@parliament.mn
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН
2024
2023
2022
2021
2020
2019
2018
2017
2016
Эхлэл
УИХ дахь ажил
Тойрог
Байр суурь
Ярилцлага
Үйл явдал
Намтар
Жиргэх
2023.03.15
Гадаад харилцаа
Олон Улсын Парламентын Холбооны чуулга уулзалт болж байна
Монгол Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар тэргүүтэй төлөөлөгчид Олон Улсын Парламентын Холбооны чуулга уулзалтад оролцож байна. Олон Улсын Парламентын Холбоо (ОУПХ)-ны 146 дугаар Ассамблейн чуулга уулзалт Бахрейны Хаант Улсын Манама хотноо 2023 оны 03 дугаар сарын 11-нээс 15-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна.
Энэхүү чуулга уулзалтад 120 гаруй улс орон, бүс нутгийн байгууллагын 1100 гаруй төлөөлөгч, ажиглагчид оролцож байгаа бөгөөд Монгол Улсын Их Хурлыг төлөөлөн Монгол Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан нар оролцож байна.Энэ удаагийн хурлаар “Энх тайвнаар зэрэгцэн оршиж, хүртээмжтэй нийгмийг бий болгох нь” үндсэн сэдвээр Ассамблейн нэгдсэн хэлэлцүүлэг хийгдэж байгаа бөгөөд тус чуулга уулзалтаар “Олон улсын хэмжээнд кибер халдлага болон кибер гэмт хэрэгтэй холбогдон гарч буй шинэ эрсдлүүд”, “Ойжуулах ажлыг эрчимжүүлж, нүүрстөрөгчийн хийг багасгахад дэлхийн улс орнуудын парламентийн оролцоо, хүчин зүтгэл” зэрэг хоёр тогтоолын төслийг хэлэлцэн батална. Дэлхийн улс орны парламентын төлөөлөгчид олон улсад тулгамдаад буй бүс нутаг, уур амьсгалын өөрчлөлт, эдийн засгийн агшилт гэх асуудлуудыг шийдвэрлэхийн тулд бодит алхам, шийдлүүдийг санаачлах, парламентын хяналтын чиг үүргээ хэрэгжүүлж гүйцэтгэх засаглалын үйл ажиллагааг эрчимжүүлэхийг зорин ажиллаж байна.
Монгол Улсын Их Хурлын төлөөлөгчид чуулга уулзалтын нэгдсэн хуралдаан болон Залуу парламентчдын форум, Тогтвортой хөгжлийн байнгын хороо, бүс нутгийн салбар хуралдаануудад оролцож, хурлын баримт бичигт саналаа тусган ханган ажиллаж байна.Дэлхийн улс орнуудын парламентыг бүхэлд нь нэгтгэсэн ОУПХ нь анх 1889 онд Франц Улсын нийслэл Парис хотноо байгуулагдсан бөгөөд өдгөө 178 орны парламент, 14 хавсарга (бүс нутгийн парламентын холбоо) гишүүнтэй. ОУПХ нь улс орнуудын парламент болон парламентын гишүүд хооронд харилцаа холбоо тогтоож, хамтын ажиллагаа хөгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх, олон улсын эрх ашгийг хөндсөн, тулгамдсан асуудлаар хэлэлцүүлэг хийж, зөвлөмж, тогтоол гарган парламентуудын үйл ажиллагааг энэ чиглэл рүү хандуулах үндсэн зорилготой байгууллага юм.Монгол Улсын Их Хурлын төлөөлөгчид ОУПХ-ны Ерөнхийлөгч Дуартэ Пачеко, ОУПХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Мартин Чунгон, Австрали Улсын Төлөөлөгчдийн танхимын дарга, Бүгд Найрамдах Ангол Улсын Үндэсний Ассамблейн дарга, Бүгд Найрамдах Азербайжан Улсын Үндэсний Ассамблейн гишүүн, Бүгд Найрамдах Гамби Улсын Төлөөлөгчдийн танхимын гишүүн, Бүгд Найрамдах Казахстан Улсын Сенатын гишүүд, Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн гишүүд, Тайландын Хаант Улсын Сенат болон Төлөөлөгчдийн танхимын гишүүд, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Лок Сабхагийн гишүүн, Япон Улсын Төлөөлөгчдийн танхимын гишүүд зэрэг албаны хүмүүстэй уулзаж, Ассамблейгаар хэлэлцэж буй асуудал болон хоёр талын парламент хоорондын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
ШИНЭ
МЭДЭЭ
Л.Мөнхбаатар: Улсын Дээд Шүүхэд улс төрийн намыг бүртгүүлэх хугацааг нэг жилээр сунгалаа
2024.12.13
Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг дагаж мөрдөх журмын тухай хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ
2024.12.13
Л.Мөнхбаатар: Төсвөө таньж, хумьчихсан тохиолдолд томоохон төслүүдээ дэмжиж байж ирэх жил эдийн засгаа өсгөнө
2024.12.12
Л.Мөнхбаатар: Улс төрийн намууд үндэсний хэмжээний нам болгох чиглэл рүү явах нь зүйтэй
2024.11.28
Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөв
2024.11.26
СУМДЫН ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН ҮЙЛЧИЛГЭЭНД ЗОРИУЛЖ ТУУЛАХ ЧАДВАР САЙТАЙ АВТОМАШИНЫГ ГАРДУУЛАН ӨГЛӨӨ
2024.11.25
"ГАШУУН СУХАЙТ- ГАНЦ МОД" ХИЛ ХОЛБОЛТЫН ТӨМӨР ЗАМЫН ТӨСЛИЙН ТАЛААР СОНСЛОО
2024.11.18
2028 он гэхэд авто зам 4,440 км-ээр нэмэгдэж, эрчим хүчний салбарт 1,650.9 МВТ цахилгаан, дулааны эх үүсвэр шинээр бий болно
2024.11.11
Л.Мөнхбаатар: Зарчмын зөрүүтэй санал гаргаж, төсөвт саналаа оруулаад явах боломжтой
2024.11.08
“УИХ-ын 2024-2028 оны стратеги төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд хүргүүллээ
2024.11.08
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН ЛИБЕРАЛЧЛАХ БОДЛОГЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ СОНСЛОО
2024.10.29
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАЖ, САНАЛ СОЛИЛЦЛОО
2024.10.24
МАН: Газрын тос боловсруулах үйлдвэрийн төсөлд Энэтхэгээс 431 сая долларын нэмэлт зээл авна
2024.10.22
Байнгын хорооны гишүүд Шүүхийн сахилгын хороонд ажиллалаа
2024.10.16
МАН-ын бүлгээс 2025 оны төсвийн хуульд завсарлага авлаа
2024.10.04
ИХ-УУЛ СУМ ИЖ БҮРЭН ТОНОГЛОГДСОН ГАЛ УНТРААХ АВТОМАШИНТАЙ БОЛЛОО
2024.10.03
ЗАРИМ СУМД ИЖ БҮРЭН ТОНОГЛОГДСОН ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН АВТОМАШИНАА ХҮЛЭЭН АВЛАА
2024.10.03
МАН-ын бүлэг: Монгол Улсын 2025 оны Төсвийн тухай хууль болон мега төслүүдийг дэмжлээ
2024.10.02
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар тойрогтоо ажиллаж байна
2024.09.27
МӨРӨН СУМЫН ЗДТГ-Т ШААРДЛАГАТАЙ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ ГАРДУУЛЛАА
2024.09.25