МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Канад, Монгол хоёр улс худалдаа, уул уурхайн салбарт хамтран ажиллах боломжтой
2023.03.14
Гадаад харилцаа

Канад, Монгол хоёр улс худалдаа, уул уурхайн салбарт хамтран ажиллах боломжтой

УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар Канад улсын Торонто хотод зохион байгуулагдсан Олон Улсын эрдэс баялгийн хайгуул, олборлолтын чуулга уулзалт " PDAC 2023"-т амжилттай оролцлоо.

Тэрээр чуулга уулзалтын дараа Канад улс дахь ЭСЯ-ныхныхаа хамтаар Маркам хотын ойролцоох МОНГОЛИЯ нэртэй суурин газарт зочиллоо. Монголия гэдэг газар нь 1800 оны эхэн үеэс энэ нэршлээр нэрлэгдэж ирсэн, сургууль цэцэрлэг, төрийн үйлчилгээ бүхий Маркам хотын нэгэн суурин газар байсан бөгөөд 1970-аад оны үед энэ нэршил алдагдсан ажээ.

Уулзалтын үеэр Маркам хотын Игэдийн хурлын дарга хүрэлцэн ирж, МОНГОЛИЯ нэрийг сэргээн өгөхөө илэрхийлэв. Монгол улс, Канад Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож буй энэ үед хоёр улсын соёлын харилцаанд чухлаар үнэлэгдэх энэ газарт МОНГОЛ нэрийг тэмдэглэх ёслолын арга хэмжээг манай ЭСЯ, Маркам хотын захиргаатай хамтран зохион байгуулахаар тохиролцлоо. Цаашид МУ-ын соёлын төлөөллийг алдаршуулах, гэр барих зэрэг ажлууд төлөвлөлөө.

Испани улс -ын X-CALIBUR компанийхантай уулзлаа

Маш чухал туршлага судаллаа. Энэ компани ашигт малтмалын хэтийн төлөв тогтоох суурь судалгаа болох агаарын геофизикийн ажлыг иж бүрнээр нь хийдэг, энэ чиглэлдээ дэлхийд тэргүүлэгч компаниудын нэг юм.

Суурь судалгааны ажлыг маш богино хугацаанд, сүүлийн үеийн тоног төхөөрөмж-арга аргачлалаар (тандан судалгаа, бүх төрлийн төхөөрөмжөөр тоноглогдсон нисдэг тэрэг, нисгэгчгүй нисдэг төхөөрөмж гэх мэт) хийгээд, иж бүрэн дата мэдээллийг боловсруулж өгдөг. Манайх шиг хэтийн төлөв өндөртэй ч судалгааны ажил хоцрогдолтой улсад ийм технологийг бүрэн нэвтрүүлэх шаардлагатай байгаа юм.
Тус компанийн захирлыг Монгол Улсад хүрэлцэн ирэхийг УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар урьсан бөгөөд тэрээр урилгыг хүндэтгэн хүлээн авч дөрөвдүгээр дүгээр сард манай улсад айлчлахаар боллоо.

АНУ-ын Эрчим хүчний нөөцийн товчооны Эрчим хүчний засаглал, хүртээмж хариуцсан нарийн бичгийн дарга Пол Хюпертэй уулзлаа.

АНУ манай улстай газрын ховор элемэнт,  баттарейн түүхий эдийн чиглэлээр хамтрах маш өндөр сонирхолтой байгаагаа илэрхийлж, санал солилцов.Бүгд Найрамдах Энэтхэг Улс

ШИНЭ МЭДЭЭ