2023.03.09
Орон нутгийн хөгжил
Олон улсын Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөрт зориулсан олон арга хэмжээ зохион байгуулагдлаа
Олон улсын Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр, Мартын 8-ны баярыг тохиолдуулан УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийн ажлын алба, Булган аймгийн МАН-ын хороо, эмэгтэйчүүдийн холбоод хамтран "Эмэгтэйчүүдийн манлайлал ба үнэт зүйл" хэлэлцүүлэг, "Ээждээ захидал бичээрэй" уралдаан, "Мянган сарнайн баяр", "Орчлонгийн сайхан хүүхнүүд" хүндэтгэлийн тоглолт зохион байгууллаа.
"Ээждээ захидал бичээрэй" уралдаанд Булган аймгийн 9 сумаас 76 захидал цаасан болон цахим хэлбэрээр ирлээ.
Захидлуудыг МУ-ын гавьяат багш Л.Эгиймаа, МУ-ын зөвлөх зэрэгтэй ахмад багш Г.Наранцэцэг нар уншиж шүүсэн юм.
- 1-р байранд: Э.Золжаргал "Сэлэнгэ суманд суугаа ээждээ бичсэн захидал"
- 2-р байранд: Б.Гантунгалаг "Бэр охиноос нь бичсэн захидал"
- 3-р байранд: М.Мөнх-Ивээл "Та миний нар" захидлууд шалгарлаа.