МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

“Ухаалаг засаг-2” төслөөр 360 зөвшөөрлийг цахимжуулна
2023.03.03
Харилцаа холбоо, Мэдээллийн технологи

“Ухаалаг засаг-2” төслөөр 360 зөвшөөрлийг цахимжуулна

Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлэх “Ухаалаг засаг-2” төслийн талаар Дэлхийн банкны дэд ерөнхийлөгч Guangzhe Chen-тэй ажил хэрэгч уулзалт хийлээ.

E-Business платформыг хөгжүүлж орон зай, цаг хугацаанаас үл хамаарч иргэд зөвшөөрлийг онлайнаар авах нөхцлийг бүрдүүлнэ. Зөвшөөрлийн хуулийн дагуу 1700 гаруй байсан зөвшөөрлийг 360 болгож багасгаж хувийн хэвшилд ээлтэй, иргэдэд нээлттэй орчныг амилуулах нь бидний үүрэг. Дэлхийн банкны дэд ерөнхийлөгчид хандан кибер аюулгүй байдлыг хангах нь мартаж үл болох асуудал гэдгийг онцлон, дэд бүтцээ бэхжүүлэхэд анхаарч ажиллахаа илэрхийлж тус төслийг мэргэжлийн яам ухаалгаар зохион байгуулж хэрэгжүүлэхээ хариуцлагатайгаар хэллээ.

Цаасан хүнд суртлаас цахим хөнгөн сурталыг бий болгох ажлуудын өмнө сорилт бэрхшээлүүд тулгарах ч төрийн төлөө зүтгэсэн он цаг хугацааны үнэнийг ирээдүй цаг тодхон илтгэнэ гэдэгт би огт эргэлздэггүй.

ШИНЭ МЭДЭЭ