МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Говь-Алтай аймгийн Монгол Ардын намын хороо үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ой ёслол төгөлдөр болж өндөрлөлөө
2022.12.26
Орон нутгийн хөгжил

Говь-Алтай аймгийн Монгол Ардын намын хороо үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ой ёслол төгөлдөр болж өндөрлөлөө

Баярын үйл ажиллагааны хүрээнд:

  1. Монгол Улсын Ерөнхий сайд, Монгол Ардын Намын дарга Л.Оюун-Эрдэнэ Говь-Алтай аймгийн Монгол Ардын Намын хороо байгуулагдсаны 100 жилийн ойд баяр хүргэж, илгээлт хүргүүллээ.
  2. Мөн Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан мэндчилгээ дэвшүүлж, Монгол Ардын Намын орон нутаг, намын хөгжлийн хэлтсийн дарга Т.Билэгсайхан төлөөлж баярын үйл ажиллагаанд оролцлоо.
  3. Говь-Алтай аймгийн МАН-ын хорооны түүхт 100 жилийн ойн баярын хурлыг нээж УИХ-ын гишүүн, Говь-Алтай аймгийн МАН-ын хорооны дарга Б.Энх-Амгалан илтгэл тавьж, мэндчилгээ дэвшүүллээ.
  4. Төр улсдаа олон жил үр бүтээлтэй ажилласан ахмадууд Төрийн дээд одон медалиар шагнагдсаныг баярын хурал дээр гардуулан өглөө. Баярын үйл ажиллагаанд намын ахмад гишүүд зүтгэлтнүүд, хүндэт депутатууд, намын гишүүд дэмжигчид оролцлоо.
  5. Хүндэтгэлийн тоглолтод Ардын дуу бүжгийн Алтай чуулгын уран бүтээлчид, ОХУ-ын иргэн, солист гитарчин Александр Сага, саксфончин Дмитрий Таган нар хоршин уран бүтээлээ томилууллаа.

ШИНЭ МЭДЭЭ