2022.11.14
Эдийн засаг, Худалдаа
СХД-ийн 27-р тойрогт 21 төсөл хэрэгжихээр болжээ
Улсын Их Хурлаас 2023 оны төсвийг хэлэлцэн батлахдаа шинээр хөрөнгө оруулалтын ажил тусгахгүй байх, одоо ажил нь үргэлжилж байгаа хөрөнгө оруулалтын ажлыг дуусгах, боловсрол, эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалтын ажлыг тэргүүн ээлжинд шийдвэрлэх, хүүхэд хамгааллын арга хэмжээний зардлыг нэмэгдүүлэх болон бусад онцлог бодлого чиглэлийг баримталсан.
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар тойргийн хэмжээнд улсын төсвийн хөрөнгөөр нийт 108.9 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй. Үүүнээс 2023 онд 32.1 тэрбум төгрөг санхүүжих, 21 төсөл арга хэмжээ, барилга байгууламжийн ажил батлагдлаа.