МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

“Төрөөс иргэн, хуулийн этгээдэд үйлчилгээ үзүүлэх нийтлэг стандарт” боловсруулна
2022.10.21
Харилцаа холбоо, Мэдээллийн технологи

“Төрөөс иргэн, хуулийн этгээдэд үйлчилгээ үзүүлэх нийтлэг стандарт” боловсруулна

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал нар хамтарсан тушаал гаргаж, “Төрөөс иргэн, хуулийн этгээдэд үйлчилгээ үзүүлэх нийтлэг стандарт”-ыг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгууллаа.

Тус стандартыг баталснаар иргэдэд үзүүлж буй төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, үйлчилгээний шат дамжлагыг багасгах, төрийн үйлчилгээг цахим хэлбэрт үе шаттай шилжүүлэх ажлууд хийнэ.

Мөн салбарт мөрдөгдөж байгаа стандартын хэрэгжилтийг хангах, олон улсын хөгжлийн чиг хандлага, техник технологийн дэвшилтэй уялдуулан стандартыг тухай бүр нь шинэчлэн боловсруулах юм.

ШИНЭ МЭДЭЭ