МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Төр программ хангамжийн салбарт, хувийн хэвшлийн хөгжих боломжийг хаалгүйгээр түншилж ажиллана
2022.10.19
Харилцаа холбоо, Мэдээллийн технологи

Төр программ хангамжийн салбарт, хувийн хэвшлийн хөгжих боломжийг хаалгүйгээр түншилж ажиллана

Төр программ хангамжийн салбарт хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй, нэгэнт бүтээсэн программ хангамжийг давхардуулан хийлгэхгүй, худалдаж авахгүй, хувийн хэвшлийн хөгжих боломжийг хаалгүйгээр түншилж ажиллана.

Төрийн программ хангамжид тавигдах шаардлага нөхцөл стандартыг ЦХХХЯ боловсруулж цаашид тус стандартыг хангасан бүтээгдэхүүнийг худалдан авах шаардлагыг хангуулна. Шаардлага хангасан бүтээгдэхүүн, үйлчилгээг үндэсний дэд бүтцэд суурилсан программ хангамж худалдан авалтын системд байршуулан төрийн худалдан авах ажиллагаанд оролцуулах, олон улсад сурталчлан таниулах чиглэлд дэмжин ажиллах болно.

Цаашид цахим хөгжил харилцаа холбооны яам төрийн программ хангамжийн худалдан авалтыг мэргэжлийн зөвлөмж өгөх, дүгнэлт гаргах байдлаар хамтран хэрэгжүүлж уялдаа холбоог хангах, давхардлыг арилгах, үргүй зардлыг бууруулахад бодитой үр дүн гаргах болно.

ШИНЭ МЭДЭЭ