МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

ЦХХХ-ны сайд Н.Учрал ЕСБХБ-ны Төв Азийн бүсийн захирал Юзанна Харгитай уулзлаа
2022.10.18
Гадаад харилцаа

ЦХХХ-ны сайд Н.Учрал ЕСБХБ-ны Төв Азийн бүсийн захирал Юзанна Харгитай уулзлаа

ЦХХХ-ны сайд Н.Учрал Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Төв Азийн бүсийн захирал Сюзанна Харгитай тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзлаа.

Монгол Улсын цахим шилжилтийн салбарт хамтран ажиллах тухай Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Европын Сэргээн босголт хөгжлийн банк хоорондын харилцан ойлголцлын санамж бичгийг 2022 оны 5 дугаар сарын 26-нд байгуулсан.

Тус санамж бичигт “Цахим Үндэстэн” баримтлах чиглэлийг хэрэгжүүлэх тухай тусгасан. Үүнд дижитал эдийн засгийг хөгжүүлэхэд тулгамдаж буй бэрхшээл боломжуудыг тодорхойлох, дижитал дэд бүтцийн хүртээмжийг нэмэгдүүлэх, цахим худалдааг хөгжүүлэх, дижитал бизнесийг дэмжих, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын хэмжээнд хэрэгжүүлэх арга хэмжээ, төслүүд, хөрөнгө оруулалтын боломжийг судлах, шаардлагатай үед зохион байгуулалт болон түүнтэй холбоотой мэдээллээр хангах зэрэг чиглэлүүд багтсан.

ЦХХХ-ны сайд Н.Учрал өнгөрсөн хугацаанд хамтарч ажилласанд талархал илэрхийлж, дээрх санамж бичгийн хүрээнд болон яамнаас дэвшүүлсэн стратегийн зорилго, зорилтууд, Европын холбооны орнуудын сайн туршлагуудыг харгалзан үзэж, хамтран ажиллах талаар санал солилцлоо

ШИНЭ МЭДЭЭ