![Орон даяар “Хариуцлагатай сонгогч” сургалт зохион байгуулагдаж байна](http://uchral.mn/media/news/original/2022/10/17/5dd115abf356b87b49679627df58db81.jpg)
2022.10.17
Улстөр
Орон даяар “Хариуцлагатай сонгогч” сургалт зохион байгуулагдаж байна
Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо “Хариуцлагатай сонгогч” сургалтыг 2022 оны 10 дугаар сарын 10-наас эхлэн 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэгт явуулж байна.
Улсын хэмжээнд анх удаа нэгэн зэрэг Хорооны Мэдээлэл, судалгаа, сургалтын төвийн аймаг/дүүрэг хариуцсан төлөөлөгч, сургагч багш нар “Сонгууль ба Сонгох, сонгогдох эрх”, “Сонгуулийн үйл явцыг ойлгох нь”, “Хариуцлагатай сонгогч байх нь” гурван үндсэн сэдвийн хүрээнд 18-25 насны залууст сургалтыг зохион байгуулж байна.
Уг арга хэмжээг КОЙКА олон улсын байгууллага, НҮБХХ-ийн “Шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь” төсөл дэмжин ажиллаж байна. Сургалт үргэлжилж байна.
ШИНЭ МЭДЭЭ
![](http://uchral.mn/media/news/106x106/2022/12/26/f63471c768d84c0b85f7148795df9403.jpg)
![](http://uchral.mn/media/news/106x106/2022/11/14/fbfdd72cc4b138d2d98d9cbccd62d374.jpg)
АНУ-ын завсрын сонгуулийг ажиглалаа
2022.11.14
![](http://uchral.mn/media/news/106x106/2022/10/17/b5b41fac0361d157d9673ecb926af5ae1.jpg)
"Бид хариуцлагатай сонгогч” сургалт боллоо
2022.10.14