МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Эмнэлэгийн цагаа, онлайнаар захиалах боломжтой боллоо
2022.10.17
Эрүүл мэнд

Эмнэлэгийн цагаа, онлайнаар захиалах боломжтой боллоо

Манай Цахим хөгжил, харилцаа холбооны салбарын баг хамт олон Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд улс орныг "Цахим үндэстэн" болгох зорилт дэвшүүлэн ажилласаар байна. Энэ хүрээнд бид эрүүл мэндийн салбарын зарим үйлчилгээг эхний ээлжинд цахимжууллаа.

Тухайлбал:

  1.  Улсын эмнэлгүүдэд цаг захиалахдаа E-Mongolia платформоор дамжуулж авах. Ингэснээр өвдсөн, шинжилгээ үйлчилгээ авахдаа олон цаг очерлох шаардлагагүй боллоо. Хэрэв та ухаалаг утасгүй бол бид МЦХолбооныхоо тусламжтайгаар 1800-1109 дугаараар цаг захиалах боломжийг нээж байна. Тэд бас авсан цагийг тань урьдчилан мэдэгдэх болно.
  2. Хэн нэгэн эрх мэдэлтэн иргэдийн урдуур орж цаг авдаг, очер дараалал дайрдаг зарим байдал цахимаар шийдэгдэнэ.
  3. Таны өгсөн шинжилгээ системд архивлагддаг болсон. Ингэснээр эмчийн үзлэг, шинжилгээнд хамрагдах үед өмнө ямар үйлчилгээ, шинжилгээ авч байсан талаар мэдээлэл авах боломжтой. Цаашид өрхийн эмнэлэгүүд, эмийн цахим бүртгэлүүдийг шат дараатай шийднэ.

Нэмж хэлэхэд манай яам Эрүүл мэндийн сайд, түүний баг хамт олонтой хамтарсан ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсэг олон жил яригдсан эрүүл мэндийн салбарын цахимжилтийг эрчимжүүлж нэгдсэн стандарттай болгоно. Төр, хувийн хэвшлийн түншлэлд тулгуурласан зохион байгуулалтад мэргэжлийн туслалцаа үзүүлэх юм.

ШИНЭ МЭДЭЭ