МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Н.Учрал: Замын, хүнд суртлын, авилгалын түгжээг цахим шилжилтээр тайлна
2022.09.09
Харилцаа холбоо, Мэдээллийн технологи

Н.Учрал: Замын, хүнд суртлын, авилгалын түгжээг цахим шилжилтээр тайлна

E-Mongolia систем төрийн 63 байгууллагын 680 гаруй үйлчилгээг амжилттай цахимжуулаад байна.

Цахим хөгжлийн яамны сайд Н.Учрал тус байгууллагын 96 шилдэг мэргэжилтэнтэй хамтран дараах асуудлыг шийднэ гэжээ.

1. Бид тоон гарын үсгийн тухай хуулийг баталсан. Одоо хэрэгжүүлэх хэрэгтэй. Одоогоор 300 орчим мянган тоон гарын үсэг түгээсэн боловч хэрэглээнд нэвтрэхгүй байна. Банк санхүү, баримт бичгийн баталгаажилт тоон гарын үсгээр хийгддэг цахим орчныг бүрдүүлнэ.

2. Нээлттэй мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилтийн үр дүнд цугласан мэдээллүүдийг иргэдэд хүртээмжтэй түгээхэд E-Mongolia системийг ашиглана.

3. “E-Business” гадны хөрөнгө оруулагчдад таатай цахим орчин үүсгэн хилийн чанадаас хуулийн этгээд үүсгэн байгуулах, гэрээ хэлэлцээ хийх, хөрөнгө оруулалтын харилцаанд оролцох боломжийг олгох платформ хийнэ.

ШИНЭ МЭДЭЭ